Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 15

Ажлын хэсгийнхэн өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан бол өнөөдөр Орхон аймаг дахь Төрийн өмчит үйлдвэрийн газруудаар орлоо.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзлээ. Эрдэнэт хотын хүн ам, албан байгууллагыг ундны болон техникийн усаар тасралтгүй найдвартай хангадагаараа Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламж нь онцлог талтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 12 мянга орчим шоо метр бохир усыг татан, дөрвөн үе шаттайгаар цэвэрлэж, зайлуулах хүчин чадалтайгаар ажилладаг иж бүрэн техник, тоног төхөөрөмжтэй байгууламж юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон албаны бусад хүмүүс Цэвэрлэх байгууламжийн бохир усанд байгаа хог хаягдал, элс, лаг, өөх тосыг арилган, цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хүртэл хийгддэг үе шат бүрийг нарийвчлан үзэж сонирхлоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд бүгд сайн ажиллаж байна гэж онцоллоо.

Ажлын хэсгийнхэн одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор дахь Ногоон хөгжлийн төвийн болон бусад бүтээн байгуулалттай танилцаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энгэл(202.179.25.94) 2020 оны 08 сарын 15

Цэнгэл цэвэрлэгч болох гээгүй юм бол цэвэрлэх байгууламж үзэж гайхшраад байх хэрэггүй. Төрийн өмчит үйлдвэрүүдийн бодлогыг зохицуулаачээ. Эрдэнэт ба Таван толгойн үйлдвэрүүдийг иргэдэд хувьчлах нь хамхийн зөв оновчтой бодлого шүү. Тэгэж чадахгүй бол зайлаарай. Цэвэрлэгчийн ажилд тэнцэх үү ингэхэд?

0  |  0
Top