УИХ-ын ээлжит бус чуулганыг МАРГААШ нээнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 16

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш /2020.08.17/ нээнэ. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах захирамж гаргасан юм. 

Тэрбээр маргааш нээх УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр болон тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэх болсныг мэдэгдсэн байдаг.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх, зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг хийх шаардлагатай гэж тайлбарласан. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд олон түмэн(64.119.23.140) 2020 оны 08 сарын 16

Чуулган нээх яахав,орон даяар олон нийтийн дургуйцлийг хүргэсэн 6, 2 гэж балай юмаа шийдээрэй,олон нийт их тэсэж тэвчээртэй хүлээж байгаа шүү?

0  |  0
Top