УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.17/ нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн.
Тэрбээр "Цахим шилжилт цаг үеийн шаардлага боллоо. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж тогтоолын төлсийг боловсруулаад байна. Банкны салбарын шинэчлэлийг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг амилуулах шаардлагатай байна. Орон нутгийн сонгууль болно. Холбогдох хуулийг шинэчилж батална. Бүхэлдээ та бидний амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүний төлөө тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж байх хэрэгтэй. Салбар бүрд шинэчлэлт, өөрчлөлт хийж сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн иргэдийн галыг улам асаах ёстой. Монголоо өөд нь татах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Улсаа хөгжүүлэх эрхэм үүрэг та бидэнд оноогдсон. Өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ард түмнийхээ итгэлийг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлье" хэмээн тодотгосон юм.
Тэгвэл яг одоо Төрийн ордон УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ дахь АН-ын бүлэг анхны хуралдаанаа хийж байна. Тэд ирэх пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )