Д.Тогтохсүрэн: Бүлгийн хуралдаанаас гурван Ажлын хэсэг гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.17/ боллоо. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. МАН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар дөрвөн том асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн төсөл, төсвийн тодотгол болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тухай хуулийг хэлэлцлээ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр Ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Төсвийн тодотгол дээр мөн ажлын хэсэг гаргасан" хэмээн тодотголоо. 

Түүнчлэн "Бүлгийн дэд даргын асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Б.Жавхлан болсон болохоор бүлгийн дэд даргаас нь чөлөөлсөн. Оронд нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг томилсон" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top