"Босоо" Ганбаагийн үг УИХ-ыг тараах хэмжээнд өрнөх үү!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон С.Ганбаатар гишүүний өчигдрийн мэдэгдэл шинэхэн бүрэлдсэн УИХ-д гэхээсээ илүүтэй олонх болсон эрх баригч намд өгсөн "сануулга" байлаа.

Хэрэв түүний сануулга даамжирвал УИХ-ыг тараах хэмжээнд ч өрнөж мэднэ. Нөгөө талаараа олон нийтийн бодол, шүүмжлэлээр нэр хүндээ өсгөх гэсэн улстөрчдийн нэг С.Ганбаатар байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч шинэ парламент УИХ-ын ээлжит бус чуулганаа нээсэн эхний өдрөө "ангийн анд"-аасаа тарах, огцрох гэдэг үгийг сонслоо.  

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдрийн мэдээлэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж, УИХ-аас Ажлын хэсэг гаргахыг шаардсан юм. Хэрэв түүний энэхүү шаардлага, хүсэлтийг өнөөгийн парламентад 62 суудал авсан эрх баригчид хүлээж авахгүй аваас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж, Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ-ыг тараах хүртэл хэмжээнд асуудлыг хөндөнө гэдгээ ч дайхаа мартсангүй.   

С.Ганбаатар гишүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталж, энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэх өгүүлбэрийн цаад утга нь эх орныхоо газар, шороог харьд худалдахыг зөвшөөрсөнтэй агаар нэг гэж тайлбарлаж байгаа юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ "Үндсэн хуулийн 6.2 гэх заалтыг ард түмэн даяараа давалгаалж эсэргүүцэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор байна. Хоёрхон сарын өмнө тэд яаж гуйж явлаа даа. Одоо тэд орон нутгийн сонгуулиа л бодож байна. Үүнээс илүү чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол аюулд орлоо гэж үзэж байна. Би өнгөрсөн долоодугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг явуулсан. Ерөнхий сайд болон УИХ-д ч хүргүүлсэн. Өнөөдөр ЗГХЭГ-аас л захидал ирлээ. Тэр захидал дээр нь таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуулийн дагалдах хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа гэсэн байна. Энэ хангалтгүй. УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс таг чимээгүй байна. Хэрэв Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарах, Засгийн газар огцрох хэмжээний зүйл яригдана шүү. УИХ-аас Үндсэн хуулийн 6.2 гэсэн заалт дээр яаралтай Ажлын хэсэг байгуулах шаардлагатай" гэж тодотгосон.  

Түүний хувьд "ангийн нөхөд"-өө бодоход парламентад хоёр дахь удаагаа сонгогдож байгаа төө илүү туршлагатай улстөрч. Ард нь МАХН-ын дарга Н.Энхбаяр бий гээд давуу тал олон. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө өөрийнхөө хэм, хэмжээг дэндүү сайн таньж авсан байж таарна.

Бас 2012-2016 оны парламентад байхдаа "Оюутолгой"-оор улс төр хийж гаршсан гээд түүнд асуудлыг цааш хэрхэн өрнүүлэх, хэрхэн улстөржих арвин их туршлага бий. Тиймдээ ч түүний эрх баригчдад анхааруулж хэлсэн өчигдрийн "сануулга"-ыг зүгээр нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь өрөөсгөл юм.

Хэрэв "Босоо" Ганбаагийн олон нийтийн шүүмжлэл, байр суурийг өмнөө барьж, эрх баригчдад чиглэсэн акц нэгэнт эхлүүлбэл асуудал шинэ парламентыг багагүй бужигнуулах хэмжээнд асуудал өрнөхийг үгүйсгэх аргагүй.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М.Болдбаатар(66.181.184.36) 2025 оны 03 сарын 13

Ардын нам үеээ өнгөрөөжээ хүнээр бол зөнөг залгаажий

1  |  0
zochin(202.126.89.14) 2025 оны 03 сарын 13

olnii anhaarliin tuvd bh gej dandaa l ingedeg sjvv dee .odoo nugiih n ehleh n

1  |  0
Үнэн(103.229.122.248) 2025 оны 03 сарын 13

Үндсэн хуулийн өөрчлөлт бол луйвар байсан. Ард түмнээрээ хэлэлцэлгүй түүнийг бэлтгэсэн Лүндээжанцан, Сүхбаатар, Ламжав, Хатанбаатар нарыг шоронд хорих цаг ирнэ.

1  |  0
Bat(202.9.46.24) 2025 оны 03 сарын 13

Энэ хууль батлах үед чи унтаж байв уу энэ одоо хэнд хэрэггүй нэгэн болжээ

2  |  0
Иргэн(192.82.77.195) 2025 оны 03 сарын 13

луйвараар гарч ирсэн новшнуудыг тараах хэрэгтэй. Улс орон гэхээсээ илүү амин хувь нам гэдэг сэтгэлгээтэй новшнууд

1  |  0
Зочин(107.77.220.173) 2025 оны 03 сарын 13

Батлахаас нь өмнө хаана явбаа та нар

1  |  0
Zochin(85.218.48.83) 2025 оны 03 сарын 13

Z.enhbold yagad iim zuil zaalt oruulsanaa ard tumned tailabarlaachee!

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

ene toriin xun xezee ch bolokhgyi yum baunaa shudee zuugaad l dairaad l

1  |  0
zoch(182.160.1.170) 2025 оны 03 сарын 13

yu ch hiidegguim baij hudlaa poprogch,yah gej ene neg umiig songosiin,heee yu hiij blaa?

3  |  0
Зосин(66.181.188.42) 2025 оны 03 сарын 13

Ганбаатарын ярьж буй зуйл бол яах аргагуй Монголчуудад хэрэгтэй, Хойч уеийнхэнд Минь хамгийн туруунд анхаарах асуудал Мон шуу, Монголчуудын газар нутаг, байгалийн баялаг Ард тумний омч, Энэ омчийг Торийн мэдэлд зариран зарцуулна гэж байсаныг яахаараа Нийтийн омч болж оорчилдог юм, нийт гэж хэнийг хэлээд байгаа билээ, умхий Энэ ертонцийн бух хумуус Нийт гэдэгт бантах байх шуу, Торд гарсан хулгайчууд газар нутаг, байгалийн баялагыг гадныханд зарна гэсэн тооцоололоор Энэ заалтыг оруулсан, уунийг Засрах Естой

3  |  1
fgg(202.55.188.41) 2025 оны 03 сарын 13

zail zail teneg shouchin. tusul bhd ni yu ch helehgu bsn. poporhoo boliii

2  |  0
Ми лоеэ(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Босоо Гамбаа гэж МАН-ын Ми данжаад тэргүүтэй ардын намын маоистууд нэг хэсэг матарлаж даапаалж ярзайж инээлдээд байсан..Тэр хулгайч нартайгаа үзэж өшөөгөө аваач..

2  |  1
УБ иргэд (66.181.161.36) 2025 оны 03 сарын 13

Новшийн хутгуур хуцалгүй тонил

4  |  0
зочин(202.9.46.201) 2025 оны 03 сарын 13

Яагаад давхар утгатай ийм заалт оруулсан юм бэ? Эзэн нь ойрхон байх ёстой. Нэрийг нь зарал. Нэг мөр яаралтай шийдэх нь зөв шүү. Хүрэлсүх хаана явна.

1  |  1
zochin(202.126.88.33) 2025 оны 03 сарын 13

ene ygaadaa olnii anhaarliin tuvd bj svrjigneh uvchtei jvn. yag hiij giig vlsen um baodagg i.

4  |  1
zochin(202.179.27.14) 2025 оны 03 сарын 13

zov yrij bna Ganbaatriig demjine

1  |  2
Зочин(66.181.161.56) 2025 оны 03 сарын 13

Ганбаааааааааааа үз үз үз

1  |  3
Зочин(66.181.184.32) 2025 оны 03 сарын 13

Ер нь С.Ганбаатарын яриад байгаа нь үндэслэлтэй юм билээ шүү

1  |  3
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Good

1  |  2
Ah min boli doo(14.146.93.113) 2025 оны 03 сарын 13

Ganbaa ahaa, please, guiya tanaas Ganbaa ahaa, guiya l da. Arai oor yum hiigeech de tegehu? Tanii charlaa shugel shig hooloi olon hunii chihend har darsan zuud shig sulbeed l orood irne, ta noloolj chadnaa! Gol ni oor yum hii. Huuhed zaluusiin bolovsrol, ur chadvariig deeshluuleh san baiguulchih l da. Oort tani ch ashigtai, daraa uyee bodoyo ahaa. Tanil baychuul chin taniig yostoi ter tal deer demjine shu. Bayn 100 hunees tus burees jil bur 100 saya avaad bosgohod l huuhduudiig eruul mend, setgelzui, ur chadvar, eh hel, gadaad hel... hichneen saihan saijruulj boloh bilee de.

4  |  1
Экү(59.153.112.150) 2025 оны 03 сарын 13

С.Ганбаатар аа өшөө далайцтай хөдөл хулгайчдыг чичрүүл 6.2 гэсэн заалтыг хуучин хэвэнд ортол нь тэмцээрэй . Хүрэлсүх

1  |  2
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

tsarai ny yar barigdsan xorchin boly bid songoltoo. uusen

3  |  0
Зочин(103.229.122.59) 2025 оны 03 сарын 13

Ганбаатар худал ярьж байна Ард тумэн даяараа эмэргууцэж байна гэж худлаа Газрыг гадны иргэн омчлуулэхгуй гэсэн ундсэн зуулийн заалт хэвээрээ гэж ойлгож байгаа Зарим хуульчид ч тайлбараа зийсэн байсан Одоо Дээд Шуух тайлбар хийх хэрэгтэй Ганбаатарт биш Дээд Шуухийн тайлбарт иргэд бид итгэнэ Ганбаатар хуульч ч биш Энэ заалтыг Еронхийлогчийн тамгын газраас оруулсан Ганбаатар Еронхийлогчийн сонгуулиар уймуулэх сэдвээ олжээ гэж харж байна

5  |  2
ХУД-ийн иргэн(103.229.123.79) 2025 оны 03 сарын 13

УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байя! Хуулийн энэ заалыг өөрчлөх төсөл хамтраад санаачлаад оруулаач ээ

2  |  1
Зочин(66.181.169.108) 2025 оны 03 сарын 13

Улсын Ерөнхийлөгчдөө хэлээчээ. Төрийн өмч гэснийг нийтийн болгож өөрчлүүлсэн хүн шүү дээ

2  |  1
Close menu