Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр дуусч буй. Тэрээр энэхүү айлчлалаа дуусгаад Израйль Улсын Ерөнхийлөгч Шимон Пересийн урилгаар тус улсад болох олон улсын хурал мөн ардчиллын асуудлаар Кран Монтанагийн чуулганаас эрхлэн Брюссель хотноо зохион байгуулах олон улсын хуралд урилгын дагуу оролцохоор төлөвлөөд байжээ. Төрийн тэргүүний эдгээр хурлуудад оролцох айлчлалын бэлтгэл ажлыг хангаад байсан ч төсвийн байдлаас шалтгаалан оролцож чадахгүйд хүрчээ. Уг нь боловсрол, шинэ технологи, ардчилсан засаглал зэрэг асуудлаар илтгэл тавигчдын нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байж. Мөн долдугаар сарын эхээр болох Монакогийн Ван Альбертын хуримд гэргийн хамт уригдсан ч мөн л энэ шалтгааны улмаас оролцохгүй байхаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )