Телевизийн салбарын  орлого 8.4 тэрбум төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 642.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.7 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд:

 

  • Утсан холбооны үйлчилгээнээс олсон орлого 9.1 тэрбум төгрөг буюу 10.7 хувь
  • Компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 8.9 тэрбум төгрөг буюу 37.3 хувь
  • Телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлчилгээнээс олсон орлого 8.4 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Шуудангийн үйлчилгээний салбар  оны эхний хагас жилд 515.1 мянган ширхэг бичиг, захидал, 77.6 мянган ширхэг боодол, 103.3 мянган ширхэг илгээлт, 62.0 мянган ширхэг буухиа, 402.1 мянган ширхэг бизнес захидал, 99.4 мянган ширхэг гибрид шуудан, 9.7 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 3.5 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top