Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ хуулийг баталснаар төр, төсвийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, төсөв санхүү, төр, орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, тендер шалгаруулахтай холбоотой мэдээлэл ил болох юм. Харин Монгол Улсын нууц, хувь хүний нууцтай холбоотой хууль тогтоомжууд бүрэн хадгалагдаж явах гэнэ. Монгол Улс мөнгөтэй бол төр өнөөдөр том худалдан авагч болон хөрөнгө оруулагч болж байгаа энэ үед цагаа олж батлагдсан хууль боллоо гэдгийг Э.Бат-Үүл гишүүн онцолж байсан. Учир нь хуулинд заасан мэдээллүүдийг ил болгоогүй албан тушаалтан болон удирдлагуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэх, удаа дараа тохиолдолд ажлаас нь халах тухай ч хариуцлага хүлээлгэхээр болжээ. Иргэдийн хүссэн мэдээлэлд тухайн байгууллага ажлын долоон өдөрт багтаан мэдээлэл өгөх аж. Хэрэв багтахгүй тохиолдолд дахин нэг удаа долоо хоногоор сунгаж болох юм байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )