Хонь
Харилцаа холбоогоо өргөжүүлэх, ажил хэргийн холбоо тогтоох, өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд таатай. Зарим шалтгааны улмаас холбоо тасарсан хуучин найзтайгаа харилцаагаа сэргээх боломжтой.
Үхэр
Хувь тавилан танд өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ. Олон хүнтэй харьцаж үз. Хайртай хүндээ итгэл үнэмшил төрүүл. Танд анхаарал тавьж буй хүмүүсийг өөртөө ойртуул. Алдаа гаргаж болно. Харин алдаанаасаа суралц. Үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хялбархан өөрчилж болно.
Ихэр
Итгэл найдвараар дүүрэн өдөр. Мөрөөдөл биелэх боломжтой. Гэрийн ажилдаа хайртай хүнтэйгээ хамтарвал баяр баясгаланг мэдэрнэ. Алхах, биеийн тамирын дасгал хийхэд таатай. Өнөөдөр зугаа цэнгэлд таатай.
Мэлхий
Нийгэм, улс төрийн хурцадмал байдал нь таны сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөх бололтой. Улс төрийн үйл явдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ анхаарал татна. Гэхдээ тайван байх нь өвчин үүсэхээс сэргийлнэ. Аливааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Арслан
Эрч хүч нэмэгдэнэ. Төлөвшилдөө анхаар. Өнөөдөр таны сэтгэл татам байдал бусдыг татна. Хуурамч зүйлээс салж, танин мэдэхүйгээ дээшлүүл. Хувийн амьдралдаа тун анхааралтай хандаарай.
Охин
Шинэ үйл хэрэг эхлэх, төлөвлөгөө гаргах, уулзалт хийхэд таатай үе эхэлнэ. Магадгүй гэнэтийн мэдээ таныг үйл хөдлөлөө эргэн харах эсвэл ажлынхаа гол чиглэлийг өөрчлөхөд хүргэх болно.
Жинлүүр
Шударга ёсны өдөр. Хүсэл зориг, зөн совингоо дагаарай. Амьдралын туршлагаа эргэцүүлэн бодох, ирээдүйгээ төлөвлөх, оролцоо, үзэл баримтлалын хувьд таатай өдөр. Аура сайжирч, дархлаа нэмэгдэх болно. Гаднын довтолгооноос өөрийгөө хамгаална.
Хилэнц
Эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Сүүлийн үеийн тааламжгүй байдал үгүй болж, бүх талаараа сайхан мэдрэмжийг мэдрэх болно. Өөртөө итгэх итгэл, сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Эмэгтэйчүүд өөрсдөдөө ихэд анхаарч байхыг зөвлөж байна. Магадгүй тэд нэр хүндтэй болох боломжтой.
Нум
Авьяас чадвараа хөгжүүлэхэд таатай өдөр. Хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд эв найрамдал ирнэ. Үүрэг хариуцлагаа биелүүл. Тодорхой бай. Хүч чадлаа зөв үнэлж, аливааг мартахгүй байх хэрэгтэй. Дотнын хүнээсээ хайр халамжаа бүү нуу.
Матар
Тааламжтай өдөр. Өмнөх өдрийн санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой. Харин мөрөөдлөө бусдаас нууцал. Гаднын нөлөө нь амжилтад хүрэх замд ихээхэн саад болно. Бизнес аялал нь баяр баясгаланг авчрах бөгөөд хайр сэтгэлийн харилцаагаа өнгөлөн торд.
Хумх
Амралтын өдрүүдэд сайн амар. Өдөр тутмын энгийн ажлаас шинэ амтыг мэдэрнэ. Хурц оюун ухаан, авхаалж самбаагаараа бусдыг гайхшируулна. Эерэг өөрчлөлт хийх боломжтой. Ажил мэргэжлийн түвшнээ ахиулахдаа сэтгэл хөдлөлөөр бүү ханд.
Загас
Хөнгөн харилцаа удаан үргэлжлэхгүй. Түншийн шударга бус хандлага эсвэл харилцан үл ойлголцох зэрэг нь дуулианд хүргэж болзошгүй юм. Эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай. Сэтгэл зүйдээ анхаарал тавь. Хов жив, гүтгэлгээс болгоомжил.
Сэтгэгдэл ( 1 )
Bayrlalaa