Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг эх оронч монгол хүүхдийн "Хөх цэрэг" аялал энэ сарын 24-нөөс ирэх сарын 3-ныг хүртэл зохион байгуулагдах гэж байна. "Хөх цэрэг”-ийнхэнтэй дуучин Quiza, ВХ болон “Сrash Bash” хамтлаг, мөн "Шри Шри" төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар нар явах юм байна. "Хөх цэрэг" үндэсний аялал энэ удаад "Бид их түүхийн үргэлжлэл" хэмээх уриатайгаар Хөвсгөлийг зорино.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )