Даатгалын хураамжийн орлого 8.1 тэрбум төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 94.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 27.7 тэрбум төгрөг олгосон байна.

Ингэснээр  өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 8.1 тэрбум төгрөг буюу  7.9 хувиар буурч, даатгалын нөхөн төлбөр 2.4 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар  өсжээ.

Даатгалын нөхөн төлбөрт  хоёрдугаар улиралд 12.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 725.1 сая төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top