Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ээлжит ХХ дугаар их хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог их хуралд хот, хөдөөгийн 230 төлөөлөгч оролцсон байна. Хурлаар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөж, ерөнхийлөгчөө сонгожээ. Ажилчдын эрх ашгийг хамгаалж, тэдний эрхийг хамгаалахын төлөө төр засагт нөлөөлөл үзүүлж ажилладаг цорын ганц байгууллага бол Монголын үйлдвэрчний эвлэл. Социализмын үеэс оршин тогтносоор ирсэн уг байгууллага ардчилсан нийгэмд шилжсэн цагаас жинхэнэ утгаараа ажиллаж чадаагүй гэдэгт их хуралд ирсэн төлөөлөгчид санал нэг байв. Харин 2007 оноос өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллага жинхэнэ утгаар ажиллаж, нийгэмд үйлдвэрчний байгууллагын нөмөр нөөлөг, ард түмний амьдралд ямар их ач тустайг мэдрүүлж чадсан он жил байсныг төлөөлөгчид дүгнэсэн. Тиймээс тус байгууллагыг өнгөрсөн дөрвөн жилд зөв чиг шугамаар ажиллуулж, удирдаж чадсан хэмээн С.Ганбаатарыг ямар ч өрсөлдөгчгүйгээр улируулан сонгосон байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )