Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар оролцлоо.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хоёр жилийн хугацаанд хамтарч ажиллахаар болсон талаар хэллээ. Улмаар дээрх хугацаанд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хүртэл гаргаж, НҮБ-ын төв рүү илгээсэн байна.
Дээрх төлөвлөгөө нь одоогийн байдлаар төслийн хэмжээнд яваа гэдгийг тодотголоо. Тус хоёр жилийн төлөвлөгөөнд эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлэх аж. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Дээрх мөнгөний 50 хувийг нь НҮБ-аас гаргах бол үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )