Замын-Үүдийн чиглэлд 24 галт тэрэг нэмж аялуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Замын-Үүдийн чиглэлд зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдсэн учир Улаанбаатар төмөр замынхан нэмэгдэл 24 галт тэрэг аялуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар 507 галт тэрэг ачаа Замын-Үүдэд хүлээгдэж байгаа гэв. Өргөн хэрэглээний гол бараанаас бусад экспортын бүх ачаа тээвэрлэлт зогссон байна. Улаанбаатар төмөр зам хэвийн ажиллаж эхлээд удаагүй байсан ч дахин хэмнэлтийн горимд шилжжээ. Дизель түлшний хомсдлоос шалтгаалан хоёр хоногийн түлшний нөөцтэй байгаа учир хязгаарлалтын горимд ажиллаж энэ сарын 13-наас зарим чиглэлийн зорчигчдын галт тэргийг зогсоосон байна. Зүүнхараа чиглэлийн галт тэргийг долоо хоногт гурван удаа болгож, Шарын голын чиглэлийг зогсоожээ. Мөн Сэлэнгийн чиглэлд өдөрт хоёр галт тэрэг явдаг байсныг болиулж зөвхөн оройн галт тэргийг явуулж байгаа аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top