Их тэнгэрт авчирсан малд вакцин хийгээгүй байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу Их тэнгэрийн аманд аж ахуйн зориулалтаар маллаж байсан малчин Г.Баттөрийн 34 толгой малаас нэг тугал боомоор үхсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Х.Батбилэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэдгээр малыг Төв аймгийн Эрдэнэ сум болон Тэрэлжээс тууж зургадугаар сарын 11-нд хот руу оруулж, Их тэнгэрийн аманд авчирчээ. Боом гарсан тухай мэдээлэл авч Хан-Уул дүүргийн онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.Тусгай хамгаалалттай газар нутагт ямар зориулалтаар мал оруулсныг холбогдох газруудаас тодруулах ажлыг X.Батбилэг хийж байгаа аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн ярихдаа, Нийслэлд мал вакцинжуулах ажлыг 4,5,6 дугаар сард хийдэг. Энэ ажил 65 хувьтай яваа. Их тэнгэрт авчирсан малд вакцин хийгээгүй байсан.Үхсэн мал боомоор өвчилсөн нь шинжилгээгээр нотлогдсоны дараа бусад малыг вакцинжуулсан. Үлдсэн 33 мал, дөрвөн нохойг тусгай хамгаалалттай газар нутаг, хотоос өчигдөр гаргасан. Тэр хавийн нутаг дэсвгэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Нийслэлд 2008 онд боом өвчин илэрснээс хойш энэ төрлийн өвчин гараагүй. Үхсэн тугалаас бусад малд энэ өвчний шинж тэмдэг илрээгүйг шинжилгээгээр баталсан" гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top