С.Амарсайхан: Би Хятадын компанид 50 га газар олгоогүй, гүтгэлэг

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр /2020.08.25/ өөртэй нь холбоотой асуудлаар мэдээлэл, тайлбар хийлээ. Учир нь, түүнийг Хотын даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид 50 га газрыг зарсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Тэрбээр "Сүүлийн үед зарим асуудалд тайлбар өгөх шаардлагатай болж байна. Ялангуяа газрын хууль, газар олголт, тэр дундаа нийгмийн олон асуудалд ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэр тусмаа орон нутгийн сонгуультай холбоотой улс төрийн зорилгоор үндэслэлгүй мэдээллийг түгээж байна. Тэр нь иргэд, улстөрчдийн дунд янз бүрийн үл ойлголцлыг өгөөд зогсохгүй хөрш орны хувьд ч үл ойлголцол төрүүлэхүйц мэдээлэл явж байна. Үндсэндээ жил гаруйн хугацаанд намайг Хятадын компанид 50 га газар олгож, дотоодын тариаланчдын эрхийг зөрчиж байна гэх үндэслэлгүй мэдээлэл явж байна" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Би нэг жил гурван сарын хугацаанд Хотын даргаар ажилласан. Энэ хугацаанд газар зохион байгуулалттай холбоотой асуудлаар шийдвэр гаргаж, зарим газрын зөвшөөрлийг цуцалсан. Надад 50 га газрыг гадныханд өгсөн асуудал байхгүй. Зохион байгуулалттайгаар хувь хүний нэр төрд халдаж байна. Албан ёсоор БНХАУ-ын компанид 50 га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар олгоогүй гэдгийг албан ёсоор илэрхийлж байна" гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(99.229.251.229) 2020 оны 08 сарын 26

Хүн гүтгэдэг хүмүүсийг олж шүүх хэрэгтэй шдээ!?!!

0  |  0
33(64.119.16.14) 2020 оны 08 сарын 25

амарсайхаан - тэгвэл энэ 50 га газрыг хэн нь хятадын компаинд олгосон юм вэ, хариу өгөөч

1  |  0
Top