
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо.
Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах, шат дамжлагыг багасгах чиглэлд олон заалт тусгагдсан.
ХХААХҮ-ийн салбарт гэхэд махны квотын асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн экспортод гаргах мах, импортын хуурай сүүний квотын эрх хуваарилах асуудлыг баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэж эрх ашгийг нь хамгаалдаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжүүлэхээр боллоо гэж ХХААХҮ-ий сайд мэдэгдлээ.
Ингэснээр төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд махны экспорт, хуурай сүүний импортын эрх хуваарилах асуудал нээлттэй, ил тод, шударга байдлаар хийгдэх боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
Үүнтэй холбоотой хууль эрх зүйн асуудал, зохицуулалтуудыг холбогдох газрууд ойрын хугацаанд хийнэ гэв. Цаашид махны экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодлогын томоохон асуудалд анхаарч ажиллана гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )