Яг арван долоон жилийн өмнө түүнтэй анх уулзсан сан. Цайвар ягаан хослолтой, гялалзсан нүдтэй, өөлсөн хүнд үл ялиг сөөнгөдүү, өвөрмөц хоолойтой, дэгжин эмэгтэй Монголд анх удаа стратегийн өмгөөлөл хийж байж билээ.
Төв аймгийн мөрдөнгийн хамаг булайг дэлгэн илчилсэн “Ганбатын хэрэг”. Айлын хэдэн малыг хулгайлсан залуу шалгагдаж байхдаа тамлуулан зовж, хүмүүн бусын доромжлол амсаж, улмаар сүрьеэ тусан, амь тавихынхаа наахна ялаа сонсож, дамжин ачигдах явцдаа нас барсан. Хорин хэдхэн настай тэр залуугийн амийг хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров төрөөс нэхсэн сэн.
Олон жилийн дараа түүнтэй дахин таарав. Хэдхэн сарын өмнө улс төрийн том сунгаанд бие даан өрсөлдөөд ялагдсан хуульч эмэгтэйн харц цаанаа л гунигтай. Бидний яриа эмэгтэйн амьдралын энэ нэгэн үеийн тусгал болсон мэт санагдана
-Та одоо юу хийж байна вэ?
-“Хувь хүний хөгжлийн институт”-д зөвлөх хийж байна.
-Энэ хаанахын хэний байгууллага вэ?
-Миний байгуулсан институт юм. 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Засгийн газрын дэмжлэгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байгууллага л даа. Голлон хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт явуулдаг. Өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, сурах хөгжихийг хүссэн хүн бүхнийг чадавхжуулахад чиглэсэн янз бүрийн сургалтууд бий.
Нийгмийн хөгжил хувь хүний хөгжлөөс шалтгаалдаг. Тийм ч учраас хүнийхээ хөгжлийг ярихгүйгээр улсын бодлого явахгүй. Анх зорьж байсан зорилго маань хувь хүний хөгжлийн асуудлыг нийгмийн, төрийн том бодлогын хүрээнд дэмжүүлж, өргөн цар хүрээнд гаргаж ирэх байсан юм. Гэтэл манайхыг ажиллаж эхэлснээс хойш удаагүй шинэчлэлийн Засгийн газар унаад, төрийн дэмжлэггүй болсон. Тэгээд одоо бор зүрхээрээ, зах зээлийн өрсөлдөөн дунд явж байна.
Манайх хувь хүний хөгжлийн чиглэлээр олон багш сургасан. Эргээд харахад зөндөө олон өрсөлдөгч бэлдсэн байна. Бэлдсэн багш нарын маань олонх нь бүх хөтөлбөрийг маань хулгайлаад, заах арга барилыг маань аваад, өөрсдөө од болоод явж байгаа. Би тэр, энэ гэж хэлэхгүй ээ, хэлбэл та нар “Өө тэр байсан юм уу” гээд бүгдээрээ гайхна. Манай монголчууд их хулгайч юм билээ.
-Өө ямар харамсалтай хэрэг вэ. Тэр хүмүүс танаас уучлал гуйдаггүй юу?
-Үгүй ээ. Уучлал гуйх нь байтугай манай институтэд сурснаа ч хэлдэггүй, “Баярлалаа, талархлаа” ч байдаггүй, тийм хүн чанаргүй. Чи над руу гайхаж харах хэрэггүй ээ. Би баримттай л юм ярьж байна. Одоо “амьдралын дасгалжуулагч” гэж яваад байгаа Амартүвшин байна, сэтгэл зүйч Наранбаатар байна. Манайд сурахаар ирээд бүх юмыг маань хулгайлаад аваад явчихсан. Ийм хүмүүс олон бий.
-Ядаж хүн ёсны үүднээс “баярлалаа” гэж хэлээгүй гэж үү?
-Үгүй. “Нора эгчдээ баярлалаа, бид энд сурсан шүү” гэдгээ ил тод зарлаад явдаг бол гомдох юм надад байхгүй ээ.
-Тэгэхдээ та мэргэжлийн хуульч хүн. Хөтөлбөрөө боловсруулахдаа маш олон зүйлийг уншиж, судалж боловсруулсан байх. Тийм байтлаа яагаад хуулийн дагуу эрхээ хамгаалахгүй байгаа юм бэ. Энэ хүмүүс бүгдээрээ хувь хүний хөгжлийн сургалтууд явуулаад, өндөр төлбөртэй зөвлөгөө өгөөд явдаг шүү дээ?
-Яах юм. Би хувь хүний хөгжлийн талаар нийгэмд дуугарч, олон чиглэлээр хөгжих суурийг нь тавьж өгсөн. Харин тэд үүнийг нийгмийн бүтээгдэхүүн болгож гаргасан. Монгол хүн л хөгжиж байвал чухал болохоос миний хэл ам хийх чухал гэж үү.
Манай институтэд сургаж бэлдсэн олон багш Хувь хүний хөгжлийн институтын нэрийг хулгай хийгээд, манай нэрээр хийгдсэн гэрээнүүдийг ашиглаад, өөрсдөө очоод хичээлийг нь заагаад л явдаг. Ер нь монгол хүмүүс чинь хулгайч юм байна шүү дээ.
-Та миний мэддэг Ичинноров эгч биш болчихож. Уг нь та их донжтой дэгжин, дайчин, өөдрөг эмэгтэй сэн...
-Яаж ийм нийгэмд, ийм их юмаа хулгайлуулчихаад хүн баяр баясгалантай, инээмсэглээд яваад байх юм бэ? Ямар ч боломжгүй шүү дээ. Эрдэм чадлаа хулгайлууллаа, цаг хугацаагаа хулгайлууллаа, хамгийн сүүлд хар машинд саналаа хулгайлуулсан.
-Хар машинаар санал хулгайлах боломжгүй, санал хураалт шударга явагдсан гэж албаны хүмүүс зөндөө мэдэгдсэн дээ...
-Хар машины хулгай бие даагчид дээр ажилласан шүү дээ. Гэрч нь би өөрөө байна. Надад өгсөн саналыг бүр эрт таслаад доошоо шидчихсэн. Харин Тордай Ганболд гэх мэт өндөр рейтингтэй хүмүүсийг бол шууд тасалж чадахгүй, нэлээн дээр гарсных нь хойно, гуравт жагсааж тасалсан.
Миний санал дээр ажиллахдаа намайг хэргээр бага санал авсан болгож харагдуулах гэсэн. Би хэр санал авснаа мэднэ ээ. Хэдий би их мөнгө цацаж, пологттол сурталчилгаа явуулаагүй ч надад суурь рейтинг байсан. Хулгайч нар миний саналыг хулгайлсан ч ард түмэн бол дэмжсээн.
-Та яагаад Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр шийдсэн юм бэ? Хаана дэвшихээ шийдэх сонголт таны гарт байсан шүү дээ...
-Хаана ч очсон дээрэмдүүлэх л байсан юм билээ. Ганц би дээрэмдүүлээгүй шүү дээ. Ардчилсан намынхан ч дээрэмдүүлсэн. Гэхдээ бие даагчдыг онцгой дээрэмдсэн л дээ. Илт.
-Та одоо орон нутгийн сонгуульд нэр дэвших үү?
-Үгүй. Би улс төрөөс 100 хувь гарна гэж бодож байгаа.
-Хүний эрхийг хамгаалах тэмцэл, стратегийн өмгөөлөл хийсэн үйлдлүүд тань улс төрд орохоос аргагүй байдалд түлхсэн гэж би боддог юм. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Улс төрд орохгүй л байх ёстой байсан юм билээ. Тэр бол миний алдаа. Хамгийн том алдаа. Улс төрд ороогүй явж байсан бол ядаж л би дээрэмдүүлэхгүй шүү дээ. Бүх юмаа...
-Айхтар дүгнэлт хийгээд сууж байгаа хүн байна шүү та...
-Үнэн юм чинь. Хааяа надад Молор- Эрдэнэ шиг “монголчууд хулгайч, нохой гахай” гэж хэлээд сууж баймаар санагдах үе байдаг. Гэхдээ би нэгдүгээрт, эмэгтэй хүн, хоёрдугаарт би нийгэмдээ өөрчлөлт хийхийг хүссэн хүний хувьд тэгэхгүй ээ. Зүгээр л үнэнийг ярих юм бол монголчууд бүгд хулгайч сэтгэлгээтэй, хулгайч хандлагатай, хулгайч үйлдэлтэй. Хэн ч хайраар ханддаггүй. Нэг тийм атгаг, бүх зүйл дээр тооцоотой. Хүнд туслахдаа ч тооцдог.
-Та өөрөө тийм хүмүүсийн хүрээнд орчихсон юм биш үү?
-Бүх зүйл дээр хайраар хандаж байгаа хүн хаана байна? Чи гаргаад ир дээ? Нэр цохоод олны танил 10 хүнийг нэрлэ дээ.
-Нээрээ бодсон чинь ярвигтай асуулт байна шүү...
-Эргэн тойрноосоо хайгаад үзээрэй. Нэг ч байхгүй.
-Яалаа гэж дээ, тийм сайхан хүмүүс байлгүй яах вэ. Гэхдээ тэд тийм олны танил биш л дээ. Тийм хүмүүс байгаадаа бид амьдралыг гэрэлтэй хардаг шүү...
-Хэрвээ үнэхээр хүнийг хайрлаж тусалж байгаа юм бол яагаад өгсөн хандив, мөнгөө олонд зарлаж нийтэлдэг юм бэ. Ядаж л тусалсан хүнийхээ зургаа фэйсбүүк дээр гаргана гэдэг арай л уу үгүй юу... Би зөндөө хүнд тусалж байсан, зөндөө хандив, мөнгө өгч байсан. Нэг ч удаа тэрийгээ зарлаж тавьж үзээгүй. Яагаад гэвэл тэр бол Бурхан бид хоёрын л хоорондын харилцаа. Би тэр хүнийг хайрлаж тусалж байгаа болохоос ямар нэг ашиг тус харж, тооцоо бодсондоо биш.
Жишээ нь өнөөдөр л гэхэд би хүнд ямар ч хөлсгүй юм бичиж өглөө. Гэтэл тэр хүн талархал ч байхгүй зүгээр л тэгэх ёстой юм шиг авчихаж байгаа юм. Тэгсэн ч гэсэн би тэр хүнийг ойлгоё, хайрлая, тэр ч гэсэн энэ хатуу хорвоод бүдэрч босож яваа хөөрхий амьтан гээд бодоод л сууж байна. Манай нийгэм аягүй харгис байгаа биз.
Яг өнөөдөр би амьдралын нэгэн шилжилтийн үе дээрээ байна. Энэ үед өгсөн ярилцлага минь ийм л гутранги байна. Би энэ үеэ даван туулаад, тодорхой хугацааны дараа шал өөр ярилцлага өгнө.
Нуулгүй хэлэхэд, би Молор- Эрдэнэ шиг тийм гоё, эрх чөлөөтэй ярьдаг байхгүй яав аа л гэж харамсдаг. Яг өөрийнхөөрөө, атаархмаар эрх чөлөөтэй.
-Стратегийн өмгөөллөө та орхихгүй биз дээ?
-Яг тухайн үеийн минийх шиг стратегийн өмгөөлөгч өнөөдөр Монголд төрөөгүй байгаа. Харин оронд нь нэр алдар хөөсөн, хоосон толгойтой, шоуны хүмүүс гарч ирсэн. Тэд хүний эрхийн наад захын хуулийн мэдлэггүй, олон улсын ойлголт ч байхгүй хүмүүс. Ер нь хүний эрх гэдэг олон улсын эрхзүйн ойлголт. Хэн ч хүний эрхийн төлөө зүтгэлтэн байж болно. Захын гэр хорооллын эмэгтэй ч хүний эрхийн төлөө зүтгэлтэн болж болно шүү дээ. Харин хүний эрхийн хуульч гэдэг бол олон улсын түвшний хуулийн мэдлэгтэй хүн байх ёстой.
Одоо би тэрийг хийхгүй. Би хангалттай нийгэмдээ юм хийсэн. Одоо зүгээр л амармаар байна. Өнөөдөр миний хийж байгаа юм... дараа үеийн манлайлагч залуучуудыг бэлдэж байна. Тэдэнд зөвлөгөө өгч байна, коуч хийж байна.
-Манлайлагч залуус олон байгаа биз?
-Наад асуултад чинь хариулахад төвөгтэй. Мундагууд нь хандлага муутай байна, хандлага сайтайд нь чадвар алга.
-Та нийгэмд хүчтэй гарч ирсэн, намд элссэн, парламентад нэр дэвшсэн, унасан, намаасаа гарсан, ахиад сонгуульд үзсэн, бие даасан, унасан...
-Хэтэрхий олон цохилт байгаа биз? Энэ бүхний эцэст би өөрчлөгдсөн. Чи намайг анзаарч байна уу? Би маш энгийн хэрэглээтэй болсон. Минималист болсон. Тэгсэн хэрнээ үнэтэй машин унадаг (нүүрэнд нь анх удаа л танил инээмсэглэл тодров).
Угаасаа би материалист хүн биш л дээ, гэхдээ л би ганган байсан, дэгжин байсан, гоё байсан. Одоо бол тийм биш. Гангалахыг хүсдэг ч үгүй. Одоо намайг үнэтэй костюм өмсөөд камерийн өмнө суугаад ярилцлага өг гэвэл тэр надад аягүй хэцүү.
-Ийм богино хугацаанд та тэгтлээ өөрчлөгдлөө гэж үү?
-Яалаа гэж дээ, энэ өөрчлөлт огцом биш, сүүлийн долоо найман жилийн дотор явж байгаа процесс. Хааяа надад хэн ч намайг таньдаггүй газар амьдармаар ч юм шиг хүсэл төрдөг. Амьдрал угтаа маш энгийн. Ихийг хүсэх шаардлагагүй юм билээ. Амжилт гэдэг их хоосон зүйл. Тэр бүхний төлөө зүтгэж зүтгэсний эцэст хоосон юмны төлөө явснаа хүн ойлгодог.
Өнөөдөр миний түвшинд олон улсын хүний эрхээр мэргэшсэн, англи, монгол хэлээр баримт бичиг боловсруулах улс төрч УИХ-ын гишүүдийн дунд хэд байгаа бол?
-Таны нүдэнд төрийн алба тийм чадваргүй харагдаж байна уу?
-Парламентыг хар л даа, хамгийн боловсролгүй, хувцас хунар, хов ярьсан, биеийнхээ хэлбэр галбираар гайхуулсан, ботокс дүүрэн нүүрээрээ бусдыг “сүрдүүлсэн” эмэгтэйчүүд арван хэдүүлээ жагсаад зогсчихсон байгаа биз дээ. Тэдний гол хийдэг ажил гоо сайхандаа анхаарах юм шиг байгаа юм. Гэтэл Монголд хэчнээн олон, бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчин байна вэ. Тэдний оронд, гоо сайхандаа анхаарч солонгосын хамгийн үнэтэй гоо сайхны хагалгаа, ботокс хийлгээд, нүүр амаа татуулж оёулаад, Холливуд шүд, хиймэл сормуусаар гоёсон, гоо сайхны салонд нүүрээ байнга массажлуулаад, хувцасны үнэтэйг нь өмсөөд, эрчүүдийн зүрхийг байлдан дагуулах зорилготой эмэгтэйчүүдээр төр бариулах гээд үгээ хэлээд сууж байна шүү дээ. Тэгэх шаардлагагүйгээр пүүзээ, жийнсээ, цамцаа өмсөөд гарсан ч төрийг удирдаад эргүүлээд босгочих чадалтай хүмүүс Монголоор дүүрэн байна.
-Таныг ингэж хэлэхээр хамгийн түрүүнд эрчүүд шүүрч аваад “Эмэгтэйчүүд л эмэгтэйчүүдээ гутаадаг, эмэгтэйчүүд рүүгээ дайрдаг улс эмэгтэйчүүд өөрсдөө л байхгүй юу” гэдэг үгийг л нийгэмд шиднэ дээ. Та юу гэж бодож байна?
-Би тэр хүүхнүүдийг гайхаад байна шүү дээ. УИХ миссийн тэмцээний тайз биш. Төр түших хүн гоо сайхнаар яах гэж байгаа юм бэ. Гоо сайхнаа гайхуулах гэж төрд очсон юм уу, эсвэл төр барих гэж, бодлого боловсруулах гэж очсон юм уу. Эдлэх эрх, хүлээх үүргээ бүрэн ойлгоогүй хүмүүс байна шүү дээ. Энэ бол тэдний буруу биш л дээ. Монгол Улсад төрийн бодлого, боловсон хүчний бодлого алдагдсаны шинж. Хамгийн өрөвдмөөр нь энэ хүмүүс амьдарч сурсан аргаараа төрийн ажлыг хийнэ гэж бодоод байгаа байх.
Ингэж хэллээ гээд намайг атаархаж байна гэх байх. Надад атаархах юм огт алга. Би тэдэн шиг хувцаслахыг хүсэхгүй байна. Тэдэн шиг нүүрэндээ мэс засал хийлгэхийг бүр ч хүсдэггүй. Миний насны улс төр, нийгмийн хүүхнүүдээс нүүрэндээ юм хийлгээгүй, оригоороо яваа хүүхэн хайгаад олоорой. Ц.Оюунгэрэл бид хоёр л байгаа.
-Тан шиг өөртөө дэндүү итгэлтэй эмэгтэй өөрийгөө хажуугаасаа хараад, өөрчилж чадна гэдэг их том зориг. Ихэнх хүмүүс багтай дүртэйгээ зууралдаад, эвлэрээд, цөхрөөд, бууж өгөөд, дүрдээ итгэчихсэн байдаг. Та тэгтэл багтай амьдралаас татгалзчихсан байна...
-Надад ямар ч баг байхгүй. Өмнө нь надад эрч хүч байсан. Зорилго, мөрөөдөл байсан. Одоо бол би зүгээр л амар тайван, үнэнээрээ байхыг хүсэж байна. Хүмүүс надад чи өмнө байсан шигээ байгаач ээ гэдэг шаардлага маш их тавьдаг л даа. Тэдэнд би “дараа үеийг л халамжлан хүмүүжүүлмээр байна. Дараа үед л би мэдлэг боловсролоо өгмөөр байна” гэж хэлдэг. Энэ бол миний нийгэмдээ өгч байгаа чимээгүй хөрөнгө оруулалт.
Нэр алдар, албан тушаал, эд хөрөнгийн боолчлол гэж аюултай зүйл бий. Занганд унагадаг. Нэг талаасаа алдах юмгүй амьдарна гэдэг аз жаргал байхгүй юу. Одоо надад дахиж доошоо уруудах шат байхгүй.
-Та сургаж, зөвлөж байгаа дараа үеийн залууст өөрийнхөө ямар алдааг битгий давт гэж хэлэх вэ?
-Бид бол “мөс хагалагчид”. Цаг үеийн золиос. Бид нийгмээ, төрөө өөрчлөх эрхээ бүрэн авч чадаагүй явж байтал хуучин хувалзнуудын үр хөврөлүүд нь төрж гарч ирээд, тэр эрхийг үе уламжлан авчихлаа шүү дээ.
-Та асуултад минь хариулсангүй. “Мөс хагалагчид” та нарт эр зориг хангалттай байсан, зорилго тэмүүлэл халгиж байсан. Тэгэхдээ ямар алдааг минь битгий давтаасай гэж хойч үедээ хэлэх вэ?
-Миний алдаа бол улс төрд орсон явдал гэж би түрүүн хэлсэн дээ. Би нийгмийн зүтгэлтэн хэвээрээ, огт улс төрд орохгүй явах байсан юм. Дандаа харамсдаг би үүндээ.
-Таны хамгийн их хүсэж байгаа зүйл юу вэ?
-Миний хүү одоо 21 настай. Миний хамгийн том уран бүтээл гэж боддог. Өнөөдөр Монголд болж байгаа одон авахын төлөөх тулаан, шар тэмдэг авчихаад тэрийг тэмдэглэх гэж найр наадам болдог хоцрогдсон, хэт уламжлалд баригдсан, энэ их материаллаг, өрөвдмөөр сэтгэлгээг хараад би залхдаг. Хүн яагаад заавал одон зүүж амьдрах ёстой гэж.
Энэ мэт олон сэтгэлгээгээ бид өөрчилмөөр байна. “Хүүхэд төрүүлэх ёстой, насны эцэст хөлөө хучуулна” гэдэг дарамттай сэтгэлгээнээсээ салах ёстой. Хүүхдээ 18 нас хүрүүт “Биеэ дааж амьдар” гээд гэрээсээ хөөгөөд явуулах ёстой шүү дээ. Тэгээд алдана уу ононо уу, бие дааж амьдраад хэнтэйгээ сууна тэр хүний сонголт, гэтэл амьдралд нь хажуугаас нь оролцоод л “миний хүүд аяга цай хийж өгсөнгүй” гээд хялалзаж цэхэлзээд айлын охиныг гудамжинд хөөж гаргачихдаг хадам ээж зөндөө байна шүү дээ.
Миний хамгийн дуртай Библийн нэг эшлэл бий:
“Эдүгээ хамгийн үнэ цэнтэй зүйл бол итгэл, найдвар, хайр гурав. Түүнээс хамгийн агуу нь хайр юм”.
Өнөөдөр Монгол Улсад хамгийн үнэ цэнгүй хүн бол хүүхэд л байна. Хэт хоёр туйл руу савласан ертөнцөд монгол хүүхдүүд амьдарч байна. Нэг туйл нь хэт хаягдмал, төрийн ямар ч халамж ивээл, хуулийн ч хамгаалалт байхгүй. Нөгөө туйл нь хэтэрхий материаллаг, хангалуун ертөнцөд амьдарч байна. Энийг өөрчлөх залуус гарч ирээсэй, ийм нийгмийг өөрчлөх улс төрийн хүчин, хөдөлгөөн гарч ирээсэй, бүх зүйлд хайраар ханддаг цаг наашлаасай гэж л бодож байна.
О.ЭНХЖАВХЛАН
Сэтгэгдэл ( 21 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
. Хөдөлмөрч заныг уламжлуулах хэрэгтэй. Хөдөлмөрлхөх нийтийн сэтгэхүйг бий болгох хэрэгтэй.
ЭНЭ ХҮН ЦААГУУРАА ГИШҮҮД САЙД НАРЫГ ЯВУУЛААД БАЙГАА ЮМ БОЛ УУ
НОРА ГЭЖ АМЕРИК НЭР НЬ ЮМ УУ?
Ардчилал бол хэн чадсан нь хулгайлсан ч бай яасан ч бай яваад л амьдар гэсэн зарчимтай биз дээ?
Монголчууд бүгд хулгайч сэтгэхүйтэй биш ээ.Харин улс төрчид бол нэг тиймэрхүү.Энгийн сайхан хүмүүс олоон олон.Харин Молорэрдэнэ бол монголчуудаа муулж байж хоолоо олж амьтан.Энгийн амьдрал сайхан шүү .Амжилт
Sn bn minimalist bolsond ni bayar hurgie! iim mundag emegtei Hun bj MAN iin enegteichuded ataarhaad hobch abgain ug chuluudad bh um.Emegtei Hun Emegtei hundee dandaa daisan yabdagiin Tod jishee bolj bn shuu,,boliocheee!uul ta hunii erhiin huulich ,hunii erhiin tuluu yabdag Hun yag udiid MAN geheer chutgur harsan met ataarhaj suuhiin orond NAM hargalzahgui geeed tedenteu negdeed l emegteichuudiin erhiin tuluu ,huuhduudiin tuluu temtselee hiigeech.Ene temtsliig hiih l heregtri.Mongoliin niigemiig uurchiluhiin tuluu tug bolj yabaarai ta Bitgii shantar! Tanig demjigch
Анх энэ хүнийг их хүндэлдэг байлаа. МАН-д орохоор нь их урам хугарч билээ. Энэ намын мөн чанарыг таньсанд баяр хүргэе. Маш зөв хандлагатай хүн гэж бодож явдаг даа.
Umchtei hun ulam shunaltai boldiig ene 30.n amidral . mun ene jiluuded deeshee garagsdiin uil ajillagaa buren haruulj chadlaa shuudee! Umch umch ushuu ih umch mungutei bolhiin tuluu bugs bie baitugai eh oron gazar shoroogoo ch hudald gedeg boljee.
үнэнийг голы нь олоод хэлчлээ браво
Эрийг нас, уулыг цас дардаг бол харин эмийг атаа хорсол, үзэн ядалт дардаг бололтой...
Mongolchuud bishee hujaanuud,mongolchuud chini manjiin darlalin umnu baisiin
Эмээ болжээ. Яагаад ийм амжилтгүйн бэ. Өчнөөн л явлаа. Юун дээрээ алдав гэдгээ эргээд бодох ёстой шүү
Угаасаа хулгайч гентэй шүү дээ.
Uuruu surgalt yavuulj hun beldsen. ter humuus chin ergeed sursan zuileeree aidralaa avch yavna. yu ni buruu gej. ta tegj bgaad hachin hun yumaa
Монголын хууль дээдлэх УИХ -д сэтгүүлч бөх хоёр л үнэ цэнтэй гэхдээ тэднийг хүн сүргүүд цаашид улам олноор төрүүлсээр л байна
Өмчгүй хүн хулгайн сэтгэлгээтэй байдаг. Энэ нь социализмаас угшилтай. Иргэдээ энэ сэтгэлгээнээс салгах ганц арга бол төрийн нэртэй бүх өмчийг иргэддээ хувьчлан өгөх явдал мөн.
Одоо л Монголчуудыгаа хулгайч гэдгийг мэдэж байгаа юм уу? Ичдэггүй хулгайч нар төр засагт ажилладаг хүмүүсээс доошоо албан газар, хувийн аж ахуйн нэгжүүд, төрийн үйлчилгээний байгууллагууд, боловсролын байгууллагууд, иргэд гээд бүх шатанд олонх нь болсон. Яагаад дээд байгууллагад хулгайч нар ороод байгаан шалтгаан нь ердөө л ийм.
hulgaich2 awsan, sanaa copydsonoo yuman chinee bodohgvidee harin. Hulgaichuud
Ichinnorov huulchtai uulzah yumsan. Naranbaatar chini bas uudgvi yum uu? Horvood vnen gej algadaa