Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруйг өчигдөр /2020.08.26/ хүлээн авч уулзан хоёр орны татварын байгууллагын харилцааны талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй Монголын Улсын Татварын ерөнхий газрыг улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж, улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зөв зохицуулалт хийж, төсвийг бүрдүүлж, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр олон жилийн турш амжилттай ажиллаж ирсэнд баяр хүргэж, ТЕГ-ын дарга Б.Заяабалд талархал илэрхийллээ.
ТЕГ-ын дарга Б.Заяабал БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйд элчин сайдаар томилогдож ирсэнд баяр хүргэж, хоёр орны татварын байгууллагын өнөөгийн харилцааны талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Хоёр улсын татварын алба олон жил найрсаг харилцаатай явж ирсэн. Хамгийн сүүлд БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд нэг замын дагуух улсуудын татварын байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын байгууллагад Монголын татварын алба “Монгол Улсын иж бүрэн түншлэлийн стратеги”-ийн хүрээнд нэгдэн орсон. Ингэснээр бүс нутаг, хоёр улсын хооронд татвар төлөгчийн мэдээлэл солилцох боломж бүрдсэн. Хоёр улсын татварын байгууллага хооронд байгуулсан гэрээ 2015 онд шинэчлэгдсэн бөгөөд одоог хүртэл мөрдөж байна. Цаашдаа бид хамтын ажиллагаагаа улам сайжруулах, бүс нутгийн хүрээнд татварын албадын хоорондын харилцааг сайжруулах тал дээр ноён элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсч байна”гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын татварын өр багагүй байгаа талаар БНХАУ-ын татварын байгууллагад хүсэлт гаргасан байгаагаа элчин сайдад дуулгаж энэ тал дээр хамтран ажиллахыг хүслээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалтай 5800 аж ахуйн нэгж байдгаас 1690 нь үйл ажиллагаагаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, татварын албатай байнга харилцаж байна. Харин үлдсэн аж ахуйн нэгжүүд нь татварын байгууллагатай харилцаа холбоогүй байгаа тухай хэллээ.
БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй хариуд нь “Хоёр орны татварын байгууллагуудын гэрээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд гэрээнүүдийг улам сайжруулах чиглэлээр илүү анхаарч ажиллана” гэв. Мөн хоёр орны татварын байгууллагын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд боловсон хүчин бэлтгэх, олон улсын татварын харилцааг сайжруулах, өргөжүүлэхэд элчин сайдын яам дэмжин ажиллах болно. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудыг Монгол Улсын хууль тогтоомжийг нарийн чанд мөрдүүлэхэд зохих хяналт тавьж ажиллах болно. Цаашид БНХАУ-ын компаниудтай холбоотой асуудалд цаг тухайд нь мэдээлэл солилцож хамтран ажиллах болно” гэлээ.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд, хоёр орны хилийн дагуух бүс нутгуудын татварын байгууллагын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж, хилийн дагуух аймгуудын татварын байгууллагууддаа уриалан ажиллахаа мэдэгдлээ.
Уулзалтад Татварын ерөнхий газрын ХХХГ-ын дарга Л. Мөнхтамир ТХУАЗГ-ын дарга Р.Мягмаржав ХНХ-ийн дарга С.Орхон, ОУТХ-ийн дарга Л.Мөнхтуул, ХХХГ-ын хуулийн мэргэжилтэн, ТУБ Б.Баттогтох БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ч.Нуунзаяа нар оролцлоо.
Эх сурвалж: Монголын Татварын алба
Сэтгэгдэл ( 3 )
ХУЖААГУЙ ЮМ АЛГА БОЛЖ ДЭЭ.5800 ХУЖААГИЙН НЭГЖ....МАХ ,НОГОО,ГАЗАРААС ЭХЛЭЭД ЦЕМ ХУЖААГИЙН ЭРХЭНД
ХУЖААГУЙ ЮМ АЛГА БОЛЖ ДЭЭ.5800 ХУЖААГИЙН НЭГЖ....МАХ ,НОГОО,ГАЗАРААС ЭХЛЭЭД ЦЕМ ХУЖААГИЙН ЭРХЭНД
ХУЖААГУЙ ЮМ АЛГА БОЛЖ ДЭЭ.5800 ХУЖААГИЙН НЭГЖ....МАХ ,НОГОО,ГАЗАРААС ЭХЛЭЭД ЦЕМ ХУЖААГИЙН ЭРХЭНД