Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо

2020 оны 08 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК гашуун Сухайт авто зам  ХХК-ийн удирдлагууд өнөөдөр тэмцэл хийж буй  тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, автозамын зорчих урсгалыг чөлөөллөө.

Иймд “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх болов.

Нүүрс тээврийн жолооч нар  Засгийн газарт болон нүүрсний компаниудад

  • ЗТХ-ийн сайдын 2019 оны 374 тоот “Жишиг тариф батлах туухай” тушаалын ”... тээврийн норм тарифыг мөрдөх” тухай заалтыг худалдан авагч талтай байгуулах гэрээнд тусгах,
  •  Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох,
  •  “С” зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг уртын тээвэрт шилжин орохыг хориглох,
  •  Тээврийн хариуцлагын гэрээ байгуулах үйл явцыг ил тод нээлттэй болгож мөрдөн ажиллах,
  • -80 тарифтай ачилтыг зогсоох 
  •  80+ буюу тээврийн жишиг тарифыг мөрдүүлэх талаар гаргасан худалдан авагч компаниудад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас мэдэгдэл хүргүүлэх,
  • 80+ тээврийн жишиг тариф мөрдүүлэх ажлыг зохион байгуулах түр зөвлөлийг байгуулах, 
  • орон нутгийн Тавантолгой ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа “хөтөч зууч” гэх хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох  шаардлагуудыг тавиад байсан юм.

Уулзалт хэлэлцээрийн үр дүнд Эрдэнэс-Тавантолгой ХК, Тавантолгой ХК-иуд жишиг тарифыг мөрдүүлэх, үүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Тээвэрчдийн хяналтын түр зөвлөл хариуцан ажиллахаар болов. Энэ зөвлөлд ЭТТ ХК, Тавантолгой ХК болон Баянзам тээвэрчдийн холбоо, Тээврийн жолооч нарын гэргий нарын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцон ажиллах юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 тоот тушаалаар батлагдсан тээврийн жишиг норм тарифыг хэрэгжүүлэх талаар нүүрс олборлогч компаниуд худалдан авагч талуудтайгаа ярилцан тохиролцжээ.

Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийн уртын тээвэрт шилжиж орохыг хориглох шийдвэрийг ойрын үед гаргах шаардлагыг тээвэрчид тавилаа.

Ийнхүү тээврийн жишиг тарифыг мөрдөхөөр зөвшөөрсөн компаниудын ачилт өнөөдрөөс хийгдэж, нүүрс тээвэр хэвийн горимд шилжлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zov(112.96.164.108) 2020 оны 08 сарын 29

Zovoo zov. Negdehgui l bol gants gantsaaraa yu ch gej dongodood nemergui shu de

0  |  0
Ойлго(202.179.26.56) 2020 оны 08 сарын 29

МАНАН гийн бүх ажил жирийн иргэд, нүүрс тээврийн жолооч, зам барилгын ажилчид, за тэгээд гүйцэтгэх ажлыг хийлэг бүх хүмүүсийн эсрэг чиглэсэн байдгийг ойлгож авцгаа. Бурхан ухааныг чинь тэлэх болтугай.

1  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 08 сарын 28

Энэ Ганхуяг тун зөв шаах талдаа хүү байгаа юм шүү.

0  |  0
Нэр Ядамдорж Энхмаа(202.21.109.123) 2020 оны 08 сарын 28

ЗӨВ ШҮҮ 80 заавал явуулах нь зөв зуучилж мөнгийг нь дундаас нь авдагтйг болиулах хэрэгтэй ,Тэмцсэн жолооч нартаа баярлалаа,1 өрх ч гэсэн амжиргаа нь дээшлэнэ,

0  |  0
Зочин(202.126.89.231) 2020 оны 08 сарын 29

За яамай даа .. монгол орондоо монголчууд харийн хүмүүст дээрэлхүүлэж доромжлуулаж ажиллаж ясанч болохгүй шүү залуусаа ... та нар маань эвлэлдэн нэгдэж байж л харийн цөөвөрүүдээс боломжийн цалин авна ... амжилт ... төр н иргэдээ хамгаалан эрх ашгийг н 1 - рт тавих ёстой

2  |  0
Top