1072 хувьцааны ногдол ашгийг тун удахгүй тараана

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 179 тэрбум 830 сая төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлжээ.

Тус төв нь ногдол ашиг авах эрхтэй  иргэн тус бүрийн дансанд мөнгө байршуулах үүрэгтэй юм. Одоогоор үнэт цаасны дансаа нээлгэж, тухайн дансаа баталгаажуулсан иргэдийн дансанд ногдол ашгийг байршуулахад бэлэн болсон ба Төрийн сангаас нэгдсэн журмаар тараах аж.

Баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм. Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ.

Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.

“Эрдэнэт Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Тиймээс 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67.500 төгрөг авах юм.


ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ
 

  • 1072 хувьцаатай иргэн 96 480 төгрөг         
  • 1063 хувьцаатай иргэн 95 670 төгрөг
  • 964 хувьцаатай иргэн 86 760 төгрөг
  • 857 хувьцаатай иргэн 77 130 төгрөг
  • 750 хувьцаатай иргэн 67 500 төгрөг
  • 536 хувьцаатай иргэн 48 240 төгрөг
  • 527 хувьцаатай иргэн 47 130 төгрөг


Хэрэв та Хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top