Уул уурхайн салбарт ил тод байдал чухлыг онцлов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Азийн хөгжлийн банкны Монгол дахь  суурин төлөөлөгч  Павит Рамачандран Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой албан уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан олборлох үйлдвэрлэлийн салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар болон уул уурхайн бодлогын хүрээнд АХБ-ны хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал солилцож, Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсон уул уурхайн салбар дахь ил тод байдал болоод цахимжуулах ажлын чухлыг онцлон тэмдэглэлээ гэж АХБ-наас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top