Дархан-Уул аймгийн Ардчилсан нам гараан дээрээ бүдэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Мордохын хазгай гэж байдаг бол Ардчилсан намынханд энэ үг тун зохихоор байх юм. Орон нутгийн сонгуульд оролцох намууд нийслэл, аймгийнхаа сонгуулийн хэсгийн хороонд мөрийн хөтөлбөрөө хянуулж байна. Харамсалтай нь Дархан-Уул аймгийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх боломжгүй болжээ. Учир нь санхүүгийн тайлангаа Төрийн аудитын байгууллагаар хянуулах ёстой ч тус аймгийн намын хорооны дарга Г.Гантулга хувийн аудитын байгууллагаар хянуулсан санхүүгийн тайлангаа хугацаа хоцроон өгсөн нь нэр дэвшигчдээ сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй болгожээ.

Г.Гантулга “Анх мөрийн хөтөлбөр өгөхөд бидэнд материалын бүрдэл дутуу гэж хэлээгүй. Чимээгүй шууд авсан. Хэлсэн бол хугацаандаа амжиж өгөх байсан” хэмээн заргалдаж шүүхэд хандаад байгаа аж. Бүхэл бүтэн намын хорооны дарга асуудалд ингэж хайнга хандсанд Ардчилсан намынхан нь бухимдаж байгаагаа хэлж байна. Хуулиар заасан хугацаанд, хуульд заасан байгууллагаар санхүүгийн тайлангаа хянуулаагүй алдаагаа төрийн албан хаагчдад тохох гэж байгаа нь уснаас хуурай гарах гэсэн дэндүү харалган үйлдэл болж байгаа юм. Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байсан хүмүүс бусад нам болон бие дааж орон нутгийн сонгуульд нэр дэвшихээс өөр аргагүй байдалд орчихоод байна гэв. Харин намын удирдлагууд нь Дархан-Уул аймагт амьдардаг найман мянган гишүүний эрх ашгийг уландаа гишгэхгүй байх хэмээн найдаж байгаа аж. Намын хорооны дарга Г.Гантулга нь найман мянган гишүүнээ бодож хуулиа дээдлээгүй атал хууль давсан шийдвэрийг хүлээж байгаа нь гайхалтай.

Ийнхүү Дарханы Ардчилсан намынхан гараан дээрээ бүдэрсэн нь бусад намуудад маш том боломжийг олгож байгаа билээ. Дарханд сүүлийн хэдэн сонгууль дамнан МАН ялалт байгуулж байсан бол дахин энэ удаа ялалт байгуулах хөрс суурь нь ийнхүү бүрэлдэж эхэлсэн байх юм. Уг асуудал нь төв нам дээрээ өндрийг авч байгаа ч чимээгүй шүүхдэх чиглэлийг намынхан нь өгсөн гэх бор шувуу нисэв. Санаатай ч гэх үү, санаандгүй ч гэх үү Г.Гантулгын энэ үйлдлийг намынхан нь эрс буруутгаж, “Намын хорооны дарга зориуд намаа золионд өгчихлөө” хэмээн өөр зуураа шивэр авир хийж байна.

Энэ удаагийн Орон нутгийн сонгууль ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хариуцлагатай сунгаа юм. Гэвч Дарханы Ардчилсан намынхан хэрхэхээ мэдэхгүй дээр, дооргүй бужигнан намын хорооны даргаа солих хэрэгтэй хэмээн шаагиж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Darxanaas (202.126.89.15) 2020 оны 09 сарын 03

Төрийн алба Насанбатын дохиогоор зангаагаар хүслээр явдагболоод удаж байгаа. Тэгэхээр МАН булхайцаж байгаа нь гарцаагүй ээ. МАНаас л салж байж Дархан хөгжинөө.

0  |  0
Зочин(150.129.142.73) 2020 оны 09 сарын 02

Дарханд энэ нам ялдаггүй юмоо.дандаа л ялагдсан гээд явж байдаг шд

0  |  0
баги(27.123.214.2) 2020 оны 09 сарын 02

энэ маш сайн залуу гэж хардаг ш дээ намдаа лав аймаар үнэнч

1  |  0
Unen(202.9.46.92) 2020 оны 09 сарын 02

AН орон нутагт дандаа үл бүтэх хүмүүсээр,мөнгөөр ажиллаа хийлгэх юм даа.

1  |  0
х(66.181.161.44) 2020 оны 09 сарын 02

ардчилсан нам өөрөө ардчилагдах ёстой дандаа үл бүтэх этгээдүүдийн орогнох газар болсон эх орончдын үнэрч байхгүй

1  |  0
Б(192.82.71.6) 2020 оны 09 сарын 02

Угаасаа л үл бүтэх этгээдүүд байдаг шүүдээ

1  |  0
Ан-ын гишүүн(202.179.25.165) 2020 оны 09 сарын 02

Бараг 30 жил хоорондоо учраа олоогүй тэмцэлдсэн дотоод зөрчлийг харин ч Гантулга гайгүй болгосон байх шүү. Элбэгийн хамсаатанууд л энэ намыг хог шороонд хутгасан.

1  |  0
Иргэн(192.82.69.188) 2020 оны 09 сарын 02

Ардчилсан нам хөдөө орон нутагт олигтой лидер гэх хүн байхгүй болсон ямар ч боловсон хүчин байхгүй .

1  |  0
Top