Монголбанк 13.1 тонн алт худалдан авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Монголбанк 2020 оны наймдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 14.8 тонн үнэт металлын 13.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө аж. 

Наймдугаар сарын тухайд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан авчээ.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.1 тонн үнэт металл худалдан авсан байна. 

Монголбанкны тайлант сард худалдан авсан 1 грамм алтны  дундаж үнэ 180,096.17  төгрөг байв.

 

 2020 оны наймдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top