Төсвийн тогтовортой байдлын зөвлөлөөс нэгдсэн төсвийн алдагдлыг Монгол Улсын засгийн газраас ОУВСан, Олон улсын бусад банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч зарим оронтой энэ оны тавдугаар сард тохиролцсон хэмжээнд буюу ДНБ-ний -2.9 хувиас хэтрүүлэхгүй байх санал гаргаж, тэвчиж болох зардлуудыг санал болголоо. Тухайлбал, бүх шатны төсөвт байгууллагуудын түлш, шатахууны зардлыг 40 хувиар, бичиг хэрэг импортын бүх зардлыг 20 хувиас доошгүй,төсвийн байгууллагуудад зориулсан бүх төрлийн тээврийн хэрэгсэл худалдан авах зардлыг доод тал нь 50 хувиар бууруулах санал гаргалаа.
Нэмэлт: Төсвийн тогтовортой байдлын зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд Төсвийн байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр, хараат бус гурван гишүүнтэй байдаг. Тус зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэх зорилготой юм.
Сэтгэгдэл ( 1 )
өөрсдийнхөө хэрэглээг бараг хасаагүй байж ард иргэдэд очих зардлыг их хувиар хасдаг нь юу вэ