Монголчууд дэлхийд хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

"Мэнд мэдэх нь Монголын ёс" хэмээх мэргэн үг бий. Энэ нь эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа юм. Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын, ажил мэргэжлийн, төрийн ёсны, цэргийнх гээд маш олон. Тухайлбал, өдөр тутамдаа "Сайн байна уу, амархан сайн байна уу, сонин сайхан юу байна, ажил алба сайн биз дээ, бие лагшин тунгалаг уу" гэх мэт олон янзаар мэндчилдэг. Харин улирлын мэндийг "Тавтай сайхан хаваржиж байна уу, тарган тавтай зусаж байна уу, өнтэй тарган өвөлжиж байна уу" гэх зэрэг малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг. Ажил мэргэжлийн мэндэд, хоньчин хүнтэй уулзахдаа "Хонин сүрэг тавтай идээшилж байна уу", үйлчин хүнтэй бол "Үйл бүтэмжтэй юу, үйл бүт", анчин хүнтэй таарвал "Хараа мэргэн, олз их, ганзага дүүрэн үү" гэх мэтээр мэндэлдэг. Харин цагаан сараар "Хуучин жил хангирч /хуучирч/ шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу, сар шинэдээ тавтай сайхан шинэлж байна уу" гэх зэргээр мэндчилдэг. Бас монголчууд мэндлэхдээ гаанс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top