Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд 2 удаагийн тохирлоор 25 азтан тодорч, ухаалаг гар утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичиг зэрэг хонжворуудын эзэн болсон бол дараагийн тохирол 9 сарын 11 буюу ирэх Баасан гарагт явагдаж, ээлжит азтануудаа тодруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан харилцагчдадаа урамшуулалт аянд хэрхэн оролцох талаар мэдээллийг хүргэж байна.
“Витамин ₮” урамшуулалт аян нь 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгоно.
Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудас, Ikon News сайтаар сард хоёр удаа live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба нийт 122 азтан тодорно.
Аянд Голомт банкны “Энгийн хугацаатай хадгаламж”, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”, “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламж гэх мэт бүх төрлийн төгрөгийн хугацаатай хадгаламж багтах бол гадаад валютын болон хугацаагүй хадгаламж багтахгүй.
Харилцагч та https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “УРАМШУУЛАЛТ АЯН” → “ХАДГАЛАМЖ” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар баталгаажуулах код ирэх ба тухайн кодыг оруулан өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв харилцагчид баталгаажуулах код ирэхгүй байгаа бол банканд бүртгэлтэй утасны дугаар нь зөв байгаа эсэхийг шалгана уу. Харин регистрийн дугаар, баталгаажуулах код илгээхэд “Таны регистрийн дугаар олдсонгүй” гэж гарвал таны нэр дээр хараахан сугалаа үүсээгүй байна гэсэн үг юм.
Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтайгаар https://loyalty.golomtbank.com/mn/ вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл харилцагч өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
Урамшуулалт аянд та хадгаламж шинээр нээх, орлого нэмэх болон хадгаламжаа сунгах зэрэг үйлдлийг өөрийн биеэр банканд очиж хийхээс гадна интернэт банк, смарт банкны аппликэйшн, SocialPay зэрэг аль ч сувгаар хийх боломжтой.
Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа хуримтлалаар дэмжин урамшуулалт хөтөлбөрт оролцоод азтан болоорой.
#СанхүүгийнДархлаагааДэмжье
Дэлгэрэнгүйг: 1800-1646
Сэтгэгдэл ( 0 )