Валютаар олгосон зээлийн чанар МУУ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Арилжааны банкуудын зээлийн багцын чанарыг авч үзвэл гадаад валютаар олгосон зээлийн чанар, төгрөгийн зээлтэй харьцуулахад муу байна.

Зургаадугаар сарын байдлаар, төгрөгөөр олгосон нийт зээлийн 9.77 хувь чанаргүй, 4.3 хувь нь хугацаа хэтэрсэн ангилалтай байгаа бол валютаар олгосон нийт зээлийн 13.8 хувь нь чанаргүй,11.4 хувь нь хугацаа хэтэрсэн ангилалд байгаа аж.

Өөрөөр хэлбэл валютын эргэн төлөлтийн доголдолтой зээлийн хувь хэмжээ 28.3 хувьд хүрээд байна.

Үүнд, төгрөгийн ханшийн сулралтаас үүдэн валютын орлогогүй зээлдэгчдийн зээлийн төлбөрийн дарамт нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна.

Нийт валютын чанаргүй зээлийн хэмжээ 236.7 тэрбум төгрөг байгаагаас 27.1 хувь нь уул уурхайн салбар, 20 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 14.8 хувь нь барилга, 9.8 хувь нь үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, 6.5 хувь нь худалдааны салбарын чанаргүй зээл бүрдүүлж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top