Мөстэй хоргонд 2.5 цаг сууж, дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Австрийн иргэн Иозеф Кёберл гэгч мөсөөр дүүргэсэн шилэн хоргонд 2.5 цаг сууж, дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Австрийн ORF телевизийн мэдээлснээр, Доод Австри мужийн Мельк хотод өнгөрсөн бямба гарагт тэрбээр хүн мөсөнд хэр удаан тэсвэрлэж чадахыг харуулсан бөгөөд  үүгээр мөсөн давхарга хайлж буй асуудалд олны анхаарлыг хандуулахыг зорьсон байна. Кёберл хүн бүр өөрийн боломж, чадварын хязгаарыг тэлэх боломжтой гэдгийг харуулахыг хүссэн гэж ярьжээ. “Сөрөг бодлоосоо ангижирч, өөрийгөө зоригжуулж, өөртөө итгэх хэрэгтэй. Үүнийг л би дамжуулахыг хүссэн” гэж дээд амжилтын эзэн өгүүлжээ.

Иозеф Кёберл өнгөрсөн онд мөстэй хоргонд хоёр цаг, найман минут, 47 секунд сууж, дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. Тэрбээр энэ удаад 2.5 цаг мөсөнд суусныхаа дараа зайрмаг идэхийг хүссэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top