Францад нэгэн тэтгэврийн хөгшин ялаа алах гэж байгаад санамсаргүй гал тогооны өрөөгөө дэлбэлжээ.
“Sud Ouest” хэвлэлд мэдээлснээр, Дордон мужийн Паркул Шено тойргийн 82 настай оршин суугч оройн хоолоо идэх үед нь саад болсон ялааг цахилгаан ялаа устгагчаар алахыг оролджээ. Гэтэл гэрийнх нь хийн баллоноос хий алдагдаж байсан бөгөөд цахилгаан хэрэгслээс оч үсэрч, дэлбэрсэн байна. Дэлбэрэлт гал тогооны өрөө болон дээврийг ихээхэн сүйтгэсэн байна. Харин хөгшний гар бага зэрэг түлэгджээ.
Гэр бүлийнхэн нь гэрийг нь засварлах хооронд хэргийн эзэн амралт зугаалгын газар байрлаж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )