Сайдад дургүй ЕРӨНХИЙЛӨГЧ 

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09


УИХ-ын дарга асан М.Энхболдын ноёрхлыг дарж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унаган Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх Сангийн сайдаараа Ч.Хүрэлбаатарыг сонгосон. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сонголтыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээж аваагүй, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт "дургүй" гэдгээ илэрхийлсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцэж, томилгоонд нь хориг тавьж байв.

Тэрбээр тухайн үед "Хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш. Сайд нараас ганцхан Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан. Бусад сайдыг томилох асуудлыг би шуурхай явуулсан. Ч.Хүрэлбаатар олон удаа УИХ-д суусан. Уул уурхай бизнестэй хүн сайдаар ажиллах, Засгийн газарт ажиллах нь ямар хор уршигтайг мэдэж байна" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. 

Түүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга жил дараалан Сангийн сайдын оруулж ирсэн төсөвт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавьж иржээ. Тодруулбал, Монгол Улсын 2018 оны төсөвт хэсэгчлэн, 2019 оны төсөвт бүхэлд нь, 2020 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан байдаг. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хоригийг өмнөх парламент нэг ч удаа хүлээж аваагүй билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж ирж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентаар батлуулсан 2020 оны төсвийн тодотголд хориг тавина гэх мэдээлэл гарч эхэллээ. Тэгээд ч шинэ парламентын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон бие даагч гишүүн Н.Алтанхуяг нар эсэргүүцлээ илэрхийлж, "Чингис" бондын өртэй тэнцэх хэмжээний төсөв батлах гэж байгааг хэлж байсан удаатай билээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuul(185.130.44.108) 2020 оны 09 сарын 11

zuwhun huwiin sonirhlooroobus uls ornii ireeduig harsn shiidwer gargaj bh hergtei eronhiiilogch durgui gedg shaltgaanaar bol teneg l sanagdj bn shvv\n

0  |  0
zochin(183.177.98.42) 2020 оны 09 сарын 11

ajilaa meddeg hvneer ni ajiliig hiilgvvlsen ni deer ugasaa hurelbaatar turshlagtaia gej boddg shvv. Eronhiiogch ene talaara dhin bodoh heregtei\n

0  |  0
Irgen(70.181.124.42) 2020 оны 09 сарын 10

Hyrelbaatariig zailuulah heregtei.ene hyn ulsiin ard tymnii hurunguur togloj duuslaaa.odoo it taviad dyydee zoriulsan huuli batalsan boljee.iim l utsan hyyheldeinyyd ih hurald songojee.ih hurliig tataj ard tymnii onc zuvlul baiguulsan hetegtei

0  |  0
Battulgad(172.56.42.98) 2020 оны 09 сарын 10

Urvasan hulgai Ebig Enkoldtoin shorond hiigeed ugvul tanii umnu uvdug sugdie.

0  |  0
Battulgad(172.56.42.98) 2020 оны 09 сарын 10

Urvasan hulgai Ebig Enkoldtoin shorond hiigeed ugvul tanii umnu uvdug sugdie.

1  |  0
Зочин(79.98.213.82) 2020 оны 09 сарын 10

Мэргэжлий хүнд мэдлэг боловсролгүй ерөнхийлөгч хориг тавиад байхдаа яахав дээ хөөрхий өөрийнхөө толгойныхоо багтаамж хир вэ гэдгээ л харуулж байгаан. Улс орноо бодохоосоо өмнө өөрсдийгөө л бодох юм даа хөөрхий.

1  |  1
жоомойхүү(202.9.46.78) 2020 оны 09 сарын 10

баттулга нохой нь ч нохой гэхдээ манай нохой. буурал мянгуужин Бямбасүрэн тэгж хэлсэн болой. тэгхээр тэр яг хэний нохой болох нь тов тодорхой байна даа\n

0  |  1
ганаа(66.181.161.45) 2020 оны 09 сарын 09

Баттулга ч дээ нөгөө л үл бүтэх гаруудын нэг нь шүү дээ. Харамсалтайн монголчуудад өөр сонголт байгаагүй юм

0  |  0
иргэн(192.82.66.151) 2020 оны 09 сарын 09

Дуртай дургүйдээ биш.Төсөв нь үнэхээр шаардлагагүй зардалд гарч байгаа бол хориг тавих хэрэгтэй.Харамсалтай нь УИХ үүнийг хүлээж авдаггүй.Үнэхээр одоогийн ЗГ тэр дотроо даам гарсан давхар дээлтэй 4 сайд байна шүү.Энэ 4 нөхөрт л хатуухан шанаа өгөмөөр байна.ЗГ шинэ бүтэцээрээ ажиллаад 2 сар бараг 3 сар боллоо.Зарим яам нь багаа бүрдүүлж байгаа гээд л халаа сэлгээ хийгээд л гар хөл бологсод нь албан тушаал авсан баяраа тэмдэглээд тэрний фракцийг явуулсан арай том загнаж байна уу арай л томорчвуу гээд хөөрлөөд байх юм.Энэ чинь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэж байгаа ёс зүйтэй хүн иөн үү.

0  |  1
зочин (64.119.24.153) 2020 оны 09 сарын 11

сангийн сайдын хэмжээний мэдлэггүй байж дургүйцлээ гээд яана вэ монгол улсын эрх ашигийн төлөө дургүй басйан ч ажиллах хэрэгтэй биз дээ хувийн сонирхолоо болимоор юмаа өөрөө ч гэсэн энхийн цагаан тагтаа юу

4  |  0
Top