Сайн дурын ажилтнууд харах хүнгүй хэвтрийн иргэдийг асарч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

 

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII, XXIII хорооны өрхийн эмнэлгийнхэн Азийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг сургаж бэлтгэжээ.  Дээрх хорооны 40-өөд хүн өвчтөнийг асарч сувилах, булчин тариа хийх, даралт хэмжих зэрэг наад захын мэдлэгтэй болсон байна. Сайн дурын ажилтнууд хорооныхоо эмзэг бүлгийн, ганц бие, хэвтэрт байдаг өвчтөнүүдийг долоо хоногийн хоёр өдөр асарч байгаа аж. ЭМЯ, Азийн хөгжлийн сангаас тэднийг ойр зуурын эм, даралтын аппарат, нэг удаагийн зүү тариураар хангасан бөгөөд хэвтрийн  хүнд өвчтэй болон өндөр настай  хүмүүсийг  өөрийн хүсэлтээрээ асарсан сайн дурынханд  урамшуулал олгожээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top