У.Хүрэлсүх: Улаанбаатар хотын АГААРЫН БОХИРДОЛ 80 хувь БУУРНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, “Тавантолгой түлш”, “ДЦС-IV” компани, Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” компанид ажиллалаа.

Ерөнхий сайд эхлээд “Тавантолгой түлш” компанийн хоёрдугаар үйлдвэрийн шугам, савлагааны хэсэг, шинээр суурилуулсан тоног төхөөрөмж зэрэгтэй танилцав.

“Тавантолгой түлш” ХХК-ийнБаруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ.

“Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэж “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.  Тус компани мөн угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлэх, зуухны стандарт, зөв галлагаа хийхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, мэдээллийг иргэдэд хүргэж байна.

Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэргийн барилгын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил 48 хувьтай байна.
 

“Тавантолгой түлш” компанийн хамт олон 2018 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв.

Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна, цаашид 2400 гаруй уурын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хангах, агаарын чанарын бүсэд орох хороо, дүүргийн тоог нэмэх зэргээр цогц арга хэмжээ авах гэж байгаа тухай хэлэв.

Мөн Засгийн газрын зорилтыг дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.191.190) 2020 оны 09 сарын 10

одоо утаа биш угаар болсон агаарын бохирдол буураагүй

0  |  0
ббб(66.181.168.8) 2020 оны 09 сарын 10

утаагүй болж байгаад үнэхээр баяртай байна

1  |  1
иргэн(192.82.66.151) 2020 оны 09 сарын 10

Сайн ажиллаж байгаа.Агаар бохирдуулагч утаа буурсан нь үнэн.Харин энэ ажлыг хариуцаж байгаа хорооны албаны дарга гэдэг нөхрийн асуудал энэ албаны ажлыг муухайгаар харлуулаад байна даа.Хүнээ зөв сонгохгүй нь ийм хор уршигтай.Сайд нарын тушаал шийдвэрт шалгалт хийх цаг болжээ.Хуулиас давсан тушаал шийдвэр байх ёсгүй.Хэрвээ байх нь зөв бол хууль байхын хэрэггүй.ЕСайд үүнд анхаарч ажиллахыг уламжилье.

1  |  1
zorigt(178.17.174.224) 2020 оны 09 сарын 10

Agaarin bohirdol Ulaanbaatar hotiin oiroon 10 jiliin asuudal baisan omnoh jil uneheer nvdend haragdhaar bagssan shvv ene jil bvr baihgui blno gdegt itgej bnaa tgwel uushig mine owol dvvren amisgalna bhaa

1  |  1
Иргэн(104.244.73.220) 2020 оны 09 сарын 10

Өмнөх жилд Та 40-50 хувь бууруулна гэсэн амлалтандаа хүрсэн энэ жил дахин чадна гэдэгт итгэж байна.

1  |  1
Top