Трампыг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Норвегийн парламентын гишүүн Кристиан Тибринг-Гйедде дэлхий дахинд урт хугацаанд үргэлжилж буй мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар хүчин чармайлт гаргасан гэж үзэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэрийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ.

“Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдээс тэрбээр улс хооронд энх тайвныг тогтоох илүү хүчин чармайлт гаргасан гэж бодож байна” гэж Тибринг-Гйедде “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Нобелийн хороонд явуулсан захидалдаа Трампын засаг захиргаа Израил, Арабын Нэгдсэн Эмирт Улсын хооронд харилцаа тогтооход гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Ойрх Дорнодын бусад улс орон АНЭУ-ын мөрөөр явах тул энэхүү хэлэлцээр нь Ойрх Дорнодыг хамтын ажиллагаа, хөгжил, цэцэглэлтийн бүс нутаг болгох шийдвэрлэх алхам болох боломжтой аж. Израил, АНЭУ-ын харилцааг тогтворжуулах тухай хэлэлцээрийг энэ сарын 15-нд Вашингтон хотноо байгуулахаар төлөвлөжээ.

Ингэснээр АНЭУ Израилийг хүлээн зөвшөөрсөн Арабын гурав дахь улс орон болох юм. Үүнээс өмнө Египет, Иордан улс Израилийг хүлээн зөвшөөрсөн билээ. Палестины эрх баригчид энэхүү хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.161.25) 2020 оны 09 сарын 10

good

0  |  0
Top