Хаана байна, тэр АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР!

2020 оны 09 сарын 10

АЗ ЖАРГАЛ... Энэ үгэнд багтаж, энэ үгээр “дүүрэн” амьдрах хүсэл манай гарагийн хэн бүхэнд байдаг гэдэгтэй маргах нь илүүц биз. Асуудлын гол нь хүсэл биеллээ олж чадаж байгаа юу гэдэгт л бий.

Өнгөрсөн зуунд дэлхийн улс орнууд Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх хэмжүүрээр өөр хоорондоо өрсөлдөх зуурт аз жаргал гэгч ойлголтоос улам бүр холдож, алсарсан тухай энэ зуунд илүү тод ярих болсон билээ. Тодотгож хэлбэл, дэлхий нийтээр АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД хатаж байгаа.

Жишгийн дагуу, Монгол Улс ч аз жаргалын эрэлд гарсан. Улс орны хөгжлийг урт хугацаанд зурагласан гэх “Алсын хараа 2050” үзэл баримтлалд Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, Аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтаах том зорилго тавиад буй юм.

Харин өнөөдрийн нөхцөл байдлыг харвал Монгол Улс  НҮБ-ын Тогтвортой хөгжил, шийдлийн сүлжээ байгууллагаас тооцож гаргадаг “Аз жаргалын индекс”-т 83 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа юм.

Тэгэхээр 30 жилийн дараа гэхэд Монгол Улс ардаа 73 орныг орхин, аз жаргалаар тэргүүлэгч улсуудын нэг болох томоос том зорилт та бидний өмнө байна. Харин уг зорилт хэзээ ч биелдэггүй мөрөөдлийн жагсаалтад тэрчигтээ мөнхөрч үлдэх үү, эсвэл... гэдэг нь өнөөдөр, маргаашаас гадна өчигдөр бид юу хийсэн бэ гэдэгтэй шууд хамааралтай.

Ингээд харахаар Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй Улаанбаатар хот өнгөрсөн дөрвөн жилд өнөөх “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрхэн яаж хэрэгжүүлсэн билээ гэдэг асуулт зайлшгүй тавигдаж байгаа юм.

Сануулахад, одоогоос дөрвөн жилийн өмнө НИТХ-ын хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг баталж байлаа.

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлснээр:

Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, Бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн эрхэм зорилгыг тавьж байсан түүхтэй.

Тэгвэл өнөөдөр 2020 оны есдүгээр сарын 10-ны өдөр. Хөтөлбөр хэрэгжих хугацаа дуусахад 19 өдөр л дутуу байна. Дээрх том зорилтуудыг сонсох төдийд л бүрхэг дүр зураг таны санаанд бууж байгаа болов уу.

Гэтэл “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээллийг 2020 оны хоёрдугаар сард НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өчигдөр танилцуулсан байдаг. Тухайн үед НИТХ-ын дарга Р.Дагва “Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүгнэлт хийгээд тухайн оныхоо хоёр сард багтаан Засгийн газарт хүргүүлж, аудит оруулах ёстой. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай байгааг иргэд бараг мэдэж байгаа. Юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг иргэд харж, дүгнэж байгаа. Захиргааны эрх мэдэл ямар байгаа гээд ярьвал их зүйл бий. Төсвөөс гаргаж өгсөн хөрөнгөөр бид амьдрахгүй юм байна гэдэг нь тодорхой болсон. Тиймээс бид амьдрах арга ухаанаа өөрчлөх шаардлагатай болсныг ч ойлгож байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хувийн хэвшлийг дэмжиж хамтарч, гадны хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий болсон” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сонирхолтой нь, хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байгаа юм бол их л олон зүйл өөрчлөгдсөн байх ёстой баймаар. Гэтэл Нийслэлийн удирдлагууд хөтөлбөр хэрэгжихэд тулгамдсан олон асуудал байна гээд яриад байгааг нь сонсохоор хэрэгжилтийнх нь хувь хэмжээ яагаад ч 92.5 хувьд хүрсэн байх боломжгүй байгаа юм.

Учир нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түншлэлтэйгээ уялдаа холбоогүй байдлаар төлөвлөлтийн хувьд алдаатай батлагдсан, эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, санхүүжилт шийдэгдээгүйгээс хэрэгжилт үр дүнгүй байх шалтгаан болж байгаа гэж НИТХ-ээс мэдээлсэн.

Мөн батлагдсан дэд хөтөлбөрийн хүрээнд зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх байдлаар боловсруулсан зорилт, арга хэмжээ, үнэлэх шалгуур үзүүлэлт нь  хоорондоо  уялдаа холбоо, хамааралгүй, шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшинг урьдчилан тодорхойлохдоо бодитой тооцоо, судалгаанд үндэслэн гаргаагүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнээс давсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр  туссан зэрэг төлөвлөлтийн хувьд алдаа гаргасан нь тайлан болон үнэлгээнд нөлөөлсөн гэсэн зүйл яриад байгаа юм.

Хөтөлбөрт 153 тэрбум төгрөг төсөвлөөд, зардал мөнгө дутаад барахгүй байна л гэж ярьсан л даа. Гэвч 2016 оноос хойш үнэндээ бол хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлийн хуралдаанаар огт оруулаагүй, хэрэгжүүлж байгаа үндсэн байгууллага нь тайлангаа ирүүлдэггүй гэдгийг НИТХ зарим төлөөлөгч хэлж байсан.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд үр дүн гаргаагүй дэд хөтөлбөрүүдийг тодорхойлсон байдаг. Тэдгээр нь:

•     “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах дэд хөтөлбөр”,

•     “Нийслэлийн үйлдвэр технологийн парк хөгжүүлэх дэд хөтөлбөр”,

•     “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөр”-үүдийг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлэх ёстой гэж байгаа юм.

 

Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн олж харж дүгнээгүй өөр ЗААЛТУУД ч хөтөлбөрт бий. Тухайлбал:

 

  • Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно.

 

  • Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Улаанбаатар тусгай бүс” байгуулна. "Улаанбаатар брэнд” /UB brand/ бий болгоно.

 

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.

 

  • Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлнэ. /эрчимжсэн мал аж ахуй, сүүний фермер, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэл, аялал жуулчлал/

 

  • Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын орчимд “Аэро сити” хот байгуулах гэх олон зорилт нь цаасан дээр хэвээрээ л байгаа юм. Түүнээс гадна Улаанбаатарын иргэдэд амар тайван байх боломжийг алдарт түгжрэл нь олгохгүй байгааг хэлэхэд илүүдэхгүй байх.

 

Төгсгөлд нь: Ер нь  “Аз жаргалын индекс” судалгаа  дэлхийн улс орнууд  аз жаргалгүй байгааг харуулдаг. Түүнчлэн аз жаргалыг бий болгох эх үүсвэр нь, аз жаргалын “хэрэгцээ” нь  зөвхөн зардал мөнгө биш, нийгмийн эрх, тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдал зэрэг олон асуудалтай холбоотой байдгийг тодотгоё. Ингээд аваад үзэхээр 2016-2020 оны хөтөлбөрт нэр нь дэндүү ТОМДСОН л байж таараад байна. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hotiin irgen(66.181.185.148) 2020 оны 09 сарын 11

Darga nart bol bid deediin deed az jargaltai amidraad baigaa yum baina l daa. Ene buh buhimdal, tugjrel, orchnii bohirdol, avilgal, ajilguidel, turiin daramtiig........ az jargal gedgiig bid oilgoogui yum baina.

0  |  0
hehe(14.146.93.207) 2020 оны 09 сарын 11

haha yoooo yun az jargal ve? Zugeer ireh 20 jild tugjrelgui hot bolgono geed tarhindaa hiivel hamaagui oor yum. esvel huuhed bur tsetserlegtei, mashin bud zogsooliin talbaitai geh met neg tee, neg tiim barimjaa baidag da, tiim shat shattai, honjliinhoo hireer holoo jiij chadahaar yumaa beltgeye.

0  |  0
Irgen(70.181.124.42) 2020 оны 09 сарын 11

4 Jul bolgon songuuliar az jargaltai gesen ygend huurtaad odoo yahaa medehee baisan hotiihon gedeg songogchid munch genen yumuu teneg yumuu!!!!!!!! Odoo Jargalsaihaniig hotiin dargaar songohoos uur yuch uurchlugduhgyi dee.hotiin bytciig byren zailuulj ers uurchlult hiih hyn Gagaagaas uur baihgyi.

0  |  0
Тука(202.55.188.82) 2020 оны 09 сарын 10

Тийм шүү. Аз жаргалтай хот хаана бн

0  |  0
Зочин(103.26.195.6) 2020 оны 09 сарын 10

Сэтгүүчид гэж /бүгдээрээ ч арай биш/ нэг хадаас хадаж үзээгүй, нэг хүрз шороо шидэж үзээгүй бас тэгээд алдаагүй бичиж чадахгүй байж бүгдийг мэддэг юм шиг царайлж дүгнэж ярьж бичдэгээ болимоор юм. Ярихаар нь л өмнөөс нь ичээд байх юм. Буруу зөрүү яриад л...

0  |  0
bgd.n irgen(103.212.118.149) 2020 оны 09 сарын 11

ergen toirond minj oton suuts naalduulaad bariad..narlaj suuh.gvih 1 shirheg zam barohgvi bj dalam dr hvrtel o.suut barih zuvshuurul ugch b.a.barilga hugjliin gazar.Amarsaihan toohgvi songuulia hiigeed arilsan.irgediin tuluu gj zalah yjm.hedhen m.n tsaana gvideg zamiig sungaad dalan dr tavih setgelgvi avilgachid.shine o.suutn togloom gj 1 savluur.gulsuurl ni 2 alham zaind..hvvhdvvd togloh gazargvi..zogsool .aouto zam.dulaani shugam dr togloj b.a..hvvhed usand unah endehni tedend padgvin b.aleedee...bvgd avilgachid zailaasaai.sunuusei

2  |  0
Иргэн (64.119.27.166) 2020 оны 09 сарын 11

Утаагүй, коронагүй хотыг хз жаргалтай хот гэдэг юм, ТЭНЭГ ЭЭ

1  |  1
МИНИЙ ХӨГШИН БОЛИО(59.153.113.180) 2020 оны 09 сарын 10

ОЛОН ХЭЛЭХГҮЙ ШҮҮ, БАНДИА

0  |  0
ДАШ(66.181.190.208) 2020 оны 09 сарын 10

ИЙМ СОЛИОТОЙ, ХООСОН ЦЭЦЭРХЭСЭН ЭЛДЭВ НЭР ЗҮҮЖ, ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ЭРГҮҮЛДГЭЭСЭЭ ИЧЭЭЧЭЭ. ХЭЛСЭН ХИЙСЭН ХОЁР ЧИНЬ ХЭЗЭЭЧ ХЭРЭГЖДЭГГҮЙ, ҮЛГЭР БОЛООД ӨНГӨРЧ БАЙНА.

0  |  0
Top