229 бүтээлд патент олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний найман сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 289 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 14 (4.6%)-өөр буурчээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 55 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс энэ  оны эхний найман сард ирүүлсэн 229 бүтээлд патент олгосны 77 нь шинэ бүтээлийнх, 152 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 67-гоор буурч, бүтээгдэхүүний загварын патент 50-иар өсжээ.

Харин  наймдугаар сард шинэ бүтээлд 14 патент, бүтээгдэхүүний загварт 22 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент  нэгээр, бүтээгдэхүүний загварын патент зургаагаар тус тус өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top