НАМЗХ-ны Бага хурлын III хуралдаан эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 12

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2020.09.12/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Одоогоос 1997 оноос хойш 23 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон 70 мянга гаруй шилдэг залуусыг эгнээндээ нэгтгэж, 21 аймаг, есөн дүүрэгт нийт 30 гаруй салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний хэмжээний залуучуудын байгууллага бол Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо билээ.

Өнөөдрийн хуралдаанаар холбооны өнгөрсөн хугацааны тайланг хэлэлцэж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлж, бүтцийн тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Бид бол нэгэн үеийн залуучууд. Ажил хийх хүнд зорилго тэмүүлэл байдаг бол ажил хийхгүй хүнд шалтаг, шалтгаан байдаг юм. Бид тэмцэлдэж бус, бие биесээ дэмжин хамтран ажиллаж, урам зориг дүүрэн хамтдаа Эх орныхоо маргаашийн нарыг зурах тийм л цаг үетэй нүүр тулаад байна. Эрхэм нөхдөө! The Challenge to Change буюу “Өөрчлөлтийн буухиаг” хамтдаа эхлүүлцгээе" хэмээн цахим ертөнцөд бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top