У.Хүрэлсүх сайд аа, 21 албан тушаалтандаа хэзээ ХАРИУЦЛАГА ТООЦОХ вэ!

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 09 сарын 12

Төрд зүтгэж яваа дарга нар ард иргэдийнхээ татварын мөнгөөр "туйлдаг" байсан бол одоо бүр ядарсан иргэдийнхээ хандивын мөнгөнөөс хумсалдаг болжээ. Тэдэнд ёс зүй, хэм хэмжээ гэж алга. Ёстой ичих булчирхайгаа гээсэн, цайрчихсан нөхөд л гэж тэднийг хэлэх байх. Улсын Онцгой комиссын дансанд цугласан хандивын мөнгөнөөс нэр бүхий 21 албан тушаалтан өөрсдийгөө цар тахлын үед сайн ажилласан, илүү цагаар нойр хоолгүй зүтгэсэн гээд тус бүр нэг сая төгрөг авчихжээ.    

Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болж, цахим ертөнцөд "халуун сэдэв" болж байна. 

Тэгвэл одоо л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "сэлэм" өнөөх ёс зүй, хэм хэмжээгээ умартсан дээрх 21 албан тушаалтныг суудлаас нь цавчиж хаяхад хэрэг болох нь. Учир нь, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа "Ард түмэн минь надаас хоёр зүйл хүсэж байгаа. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж өгөөч ээ. Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журмыг тогтоож өгөөч ээ. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлт бий болгож өгөөч ээ. Ажлын байр бий болгож өгөөч ээ, цалин мөнгө нэмж өгөөч, ядуурлыг багасгаж өгөөч ээ гэсэн хоёр л зүйлийг хүсэж байна. Ядуу зүдүүгээ ярихаасаа илүүтэй энэ нийгмийг шударга байлгах тал дээр улам их анхаарч, улам их шаардлага тавьж байгаа нь харагдаж байна" хэмээн ярьж байсан билээ. 

Таны ярьдаг шударга ёс, төрийн албаны ёс зүй одоо л үгүйлэгдэж байна. Тэдэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, "хумсалсан" мөнгийг нь буцааж төлүүлнэ үү, Ерөнхий сайд аа. Сайн ажилласан, амжилт үзүүлсэн ажилтан, дарга хэнийг ч хэдэн төгрөгөөр ч шагнаж, урамшуулж болно. Хамгийн гол нь, дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэд, аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст өргөсөн хандивын мөнгөөр "туйлж", өөрсдийгөө шагнаж, урамшуулах нь хэр зохимжтой вэ. Байгууллага, хамт олон нэгдэж нэг өдрийнхөө цалинг, урлаг соёлынхон тоглолтынхоо орлогыг, хөгшид тэтгэврээ, хүүхдүүд цуглуулсан мөнгөө улс, эх орныхоо төлөө эрвийх дэрвийхээрээ хандивласан. Гэтэл хэдэн дарга нар тэрхүү хандивын мөнгөнөөс ичихгүй хувьдаа авч, бүр өөрсдийгөө шагнаад сууж байдаг болж таарлаа. Яаж чадаж байна аа, яасан ч ичдэггүй юм.

Гэтэл тэдний зарим нь тэрхүү мөнгийг дансандаа орсныг ч мэдээгүй, хандивын мөнгөнөөс авсанаа санахгүй байна гэх зэргээр хэвлэлд тайлбар өгчээ. Үгүй ээ, мөн сайхан мэлзэж, даажигнаж байгаа шүү. Хурган дарга нар нь ичихгүй ард иргэдээс цугласан хандивын мөнгөнөөс "хумсалж" байхад, тэр нь баримтаар ил болсон байхад Ерөнхий сайд та чимээгүй л суугаад байх уу. Тэдэнд хэзээ хариуцлага тооцох вэ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.129) 2020 оны 09 сарын 15

Сэлэм яаж буухыг харъя даа худалч поп

0  |  0
zochin(202.179.25.83) 2020 оны 09 сарын 14

bugdiin schuud ogchruul !!!!

0  |  0
иргэн(203.23.49.77) 2020 оны 09 сарын 14

Сонгуульд сайн ажилласан гээд МАН ХҮрэлсүх ӨӨРӨӨ баахан шагнасан биз. 1- сая төгрөг бол наадуулд чинь гутлийн алчуур биз.

0  |  0
Novshnuud(172.58.43.65) 2020 оны 09 сарын 14

Ish chaavas 1 saya tug 400 hurehgui dollar amerikiin har ajilchnii barag udriin tsalin. Ichij amidraach uhernuud.

1  |  0
Novshnuud(172.58.43.65) 2020 оны 09 сарын 13

Ish chaavas 1 saya tug 400 hurehgui dollar amerikiin har ajilchnii barag udriin tsalin. Ichij amidraach uhernuud.

0  |  0
Novshnuud(172.58.43.65) 2020 оны 09 сарын 13

Ish chaavas 1 saya tug 400 hurehgui dollar amerikiin har ajilchnii barag udriin tsalin. Ichij amidraach uhernuud.

0  |  0
Novshnuud(172.58.43.65) 2020 оны 09 сарын 13

Ish chaavas 1 saya tug 400 hurehgui dollar amerikiin har ajilchnii barag udriin tsalin. Ichij amidraach uhernuud.

0  |  0
Zochin(66.181.179.16) 2020 оны 09 сарын 13

Shagnaj bolno,zovhon handivin mongonoos bish

1  |  0
zochin(103.26.194.112) 2020 оны 09 сарын 13

TURBATAA BUU KHUTSAAD BAY , CHINII ERUUL MENDIIN TULUU AJILLASAN 2090 KHUND SHAGNALT TSALIN URAMSHUULAL OLGOSON BAYNA , ZUWKHUN DARGA NAR NI AWAAGUY , UULUKH YUMAA OLOOCH , PIZDA MINI

0  |  0
Адольф Гитлер(66.181.181.225) 2020 оны 09 сарын 14

Хүрэлсүхтэй нийлж Хадгаламж банкны 14 тэрбумаар казино тоглодог сайн эр С. ДАВААСҮРЭН бас л нэгэн хулгайд оролцоод л идэж уусаар л хулгайгаа үргэлжлүүлсээр л явна.

1  |  0
харамсалтай(66.181.179.107) 2020 оны 09 сарын 13

ОРБИТ, ТАХИЛТ, НАЙРАМДАЛ чиглэлийн зам хэцүүдсэн. НҮХ тойрох аюултай жолооч нар тулгараад удаж байна. ЭНЭ замын нүхнүүдийг бөглөж өгөөч:

0  |  0
Irgen(70.181.124.42) 2020 оны 09 сарын 13

Bygdeeree meddee baigaad hooson yarih hereggyiee.yadahad songuulidaa idevhtei orolcooroi

0  |  0
Irgen (70.181.124.42) 2020 оны 09 сарын 14

Neg saya tugrug bitgii hel heden terbumaar ne utsan ongoc avdag geh met ene alban tushaaltnuudiig byren ceverleh cag boljee.Hotiinhoo songuulid idevhtei orolcoj erh darhtnuudiig zailuulcgaaya

1  |  0
эр хүн(202.21.108.163) 2020 оны 09 сарын 14

Энэ 21 хулгайчудаа зайлууоаачээ ЕСайдаа

2  |  0
иргэн (122.201.31.13) 2020 оны 09 сарын 14

хоол болох юмаа гудраач дээ ичиж амьдраач буцааж толуулээд ажлаас нь халаач

1  |  0
Ulzii(139.5.218.98) 2020 оны 09 сарын 12

Niisleliin mergejliin hyanalt iin heltsiin darga ganzorig gej hun bn. ... Bi bukh l gehiin yadaj baihad uul uurhai hariutsahiin Iichmeer..... Merit zarchim haana bn.... Erdene chuluun dargaaa

0  |  0
Zochin(139.5.218.98) 2020 оны 09 сарын 12

Kkk

0  |  0
Зочин(111.118.93.124) 2020 оны 09 сарын 14

Шууд огцруулаач ээ!!!Япон Солонгост ийм зүйл болсон бол шууд л огцордог биздээ.Манайд трлгойгно илээд л байх юм огцруулж чадахгуй бол Ерөнхий сайд өөрөө огцор

1  |  0
Tfftt(202.126.89.113) 2020 оны 09 сарын 12

Haha odor shongui ajillaj bga ajilchida udirdaj bga humuus ene zergiin uramshuullig huuli esni daguu awahad yu ni buruu bga ym ter heden zuun terbum togrohin konsess tender idsen bish gantshan say togrog huuliin daguu hodolmoroo shingeej ajillasan uramshuulal bh l zuil.

0  |  0
zochin(202.179.26.10) 2020 оны 09 сарын 12

tord ajlladag n bugd luivarchid !!! Churelsuch ,Ouunerdene ta 2 ene luivarchidaa sain chamgaal !!! ,udachgui tanar bugd uilee uzne!!

0  |  0
zochin(202.179.26.10) 2020 оны 09 сарын 12

tord ajlladag n bugd luivarchid !!! Churelsuch ,Ouunerdene ta 2 ene luivarchidaa sain chamgaal !!! ,udachgui tanar bugd uilee uzne!!

0  |  0
П(202.126.88.219) 2020 оны 09 сарын 14

Урамшуулаа л биз юун сонин байгаан

0  |  1
Ичиг ичиг(202.9.46.44) 2020 оны 09 сарын 14

Ичиж амьдар балиар хогнууд вэ?

2  |  0
Зочин(202.9.46.116) 2020 оны 09 сарын 12

Нөгөө хүн загнаад жигтэйхэн шударга царайлдаг Эрдэнэ чулууны хяналт өөрт нь мөнгө өгөхөөр сураггүй болдог хэрэг үү? Одоо л хир шударга байж ажлаа өгөхийг нь харъя даа.

2  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 30

Handiviin mongo zoriulagdah umandaa l zoriulah estoi, Hyrelsyhee ene zavaan umaa zegzleech arga hemjee avaach....sain ajillasaniig ni yam tor ni shagnah estoi, handiviin mongoiig byy oorsdoo huvaaj avaach !!!!!!!!!!

3  |  0
Top