Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 2.2 их наядаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 13

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөг буюу 18.4 хувиар буурлаа.

Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 63.6  тэрбум төгрөгөөр өсжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 2.1 их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 473.6 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл наймдугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19 тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 3.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top