Дотоод хэргийн их сургуульд академик англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Дотоод хэргийн их сургууль “Аптон олон улсын боловсролын институт” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Гадаад хэлний институтийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ш.Чулуунбат болон  “Аптон Олон Улсын Боловсролын Институт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг, ахлах ажилтан Г.Долгорсүрэн нар оролцов.


“Аптон олон улсын боловсролын институт” нь  Монголын хүүхэд, залуучуудыг олон улсын хөтөлбөрөөр сургах,  дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилготой байгуулагджээ.

Олон улсын стандарт бүхий Англи хэлний боловсролын шинэлэг үйлчилгээг бүх шатны сургалтын байгууллагад нэвтрүүлж, сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлсэнээр шилдэг, чадварлаг мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.   
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд EAP буюу Академик англи хэлний хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургуульд хэрэгжүүлснээр Их сургуулийн багш, сонсогч, суралцагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй асуудлыг дэвшүүлэх, задлан шинжлэх, оюун дүгнэлт гаргах, шүүн тунгаах, бүтээлч, логик  сэтгэлгээгээ нь хөгжих юм байна.
Мөн багш нарын хувьд мэргэжлээрээ байнга өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг “Аптон олон улсын боловсролын институт” ХХК-ийн удирдлагууд онцоллоо.


ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.199) 2024 оны 07 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top