
Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгон бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэсэн мэдээлэл гараад буй. Тэгвэл Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран судалж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг судлах чиглэл бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа шиг шийдвэр гараагүй гэдгийг хэлье.
Монголбанк тавдугаар сараас эхлээд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээлийн санхүүжилт олгож байгаа. Энэ хугацаанд 2100 орчим иргэнд 146.3 тэрбум төгрөгийн 8 хувийн зээл олгосон.
Ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гарах юм бол 2021 оны нэгдүгээр сараас эхлээд хэрэгжээд явна гэсэн төсөөлөлтэй байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 2 )
Зэвүүн царайлсан новш зайлаа
6 хувь болгох шийдвэр гараагүй гээд нүүр дүүрэн баясгалантай инээгээд байгаа юм уу