Нэгэнт ардчилсан нийгэм, олон урьгалч үзлийн дор оршин тогтнож байгаа улс оронд ганцхан нам төрийн эрхэнд тэгтлээ удах боломжгүй. Гэтэл ялж буй нам руу урваж, ялагдсанаа дэвсэлдэг үзэгдэл манай улс төрд байсаар л байна. Магадгүй энэ нь зөвхөн хувийн эрх ашгийнхаа төлөө ялсан хүнийг дэмжиж, ялагдсан нэгнээ хэмлэж ирсэн хүмүүсийн унаган араншин байх. Тэдэнд тогтсон үзэл баримтлал гэж алга, өөрийн гэсэн итгэл үнэмшил ч алга. Дайн самууны цагт бол нөхрөө бүү хэл эх орноо худалдчих хүмүүс ямар олон болоо вэ.
Тэдний нэг нь Л.Наранбаатар гэх нөхөр. Төрийн ордонд Эдийн засгийн форум зохион байгуулах үеэр /2016.03.31/ УИХ-ын дарга асан З.Энхболд руу оймсоо шидсэнээр нь илүү таних байх. Тэрээр улс төрийн тун ч эгзэгтэй цагт ууган хүчин МАН-д гишүүнээр элссэн мэдээлэл цахимд давалгаалж байна. Намгүй бол амь тавьчих гээд байгаа энэ нөхөр уг нь АН-ын ҮЗХ-ны гишүүн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Ингэхдээ бүхэл бүтэн аймгийн АН-ыг самарч, оршин тогтнох ямар ч аргагүй болгосон гэдэг.
Улмаар төв нам руугаа халдаж, “Намаа шинэчилье” хэмээн намын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг огцруулах тухай хөл болж байв. Үнэн хэрэгтээ энд “Намын шинэчлэл” огт хамаагүй. Л.Наранбаатарын хөрөнгө санхүүтэй холбоотой “Гуйлга”-ыг З.Энхболд шийдээгүй учраас “Аян” өрнүүлсэн гэх яриа ч мэр сэр гарч байв. Үнэн худлыг мэдэх юм алга. Гэхдээ өнөөдрийн урваж байгаа явдлаас харахад өндөр магадлал цухалзана.
Үнэн хэрэгтээ Л.Наранбаатар АН-ыг засаглаж байхад амьдрал ахуйгаа бэхжүүлж, хүний өөдөөс цор цор гэх хэмжээнд очсон ч "индэр" дээр гаргасан АН-аа самарч, ялалтын уухай дунд зогсож байгаад нь наалдав. Уг нь түүнээс өөр хүн байсан бол өдийд “АН-аа шинэчилье”. “Ардчилсан нийгмийг мандуулъя” гээд жагсаж байх ёстой байлаа. Өчүүхэн эрх ашгийн төлөө хань ижлээ өгөхөөс буцахгүй энэ мэт нөхөд АН-д олон байсан нь энэ намыг уналтын хамгийн доод цэгт нэгэнт авчирчээ.
Тэр ч бүү хэл “Л.Наранбаатар АН-ыг самрах даалгавраа биелүүлээд шагналаа авахаар МАН-д ирлээ” хэмээн ярьж байна. “Олны үг ортой” л гэдэг. Ямартай ч хувийнхаа эрх ашгийн төлөө улс төр хийж сурсан энэ нөхөр эрх баригч намыг зүгээр ч нэг сонгоогүй гэдэгтэй маргах хэрэггүй. Тэгэхээр Л.Наранбаатар ямар албан тушаалд очих вэ, Л.Наранбаатар хаана ямар үйл ажиллагаа зохион байгуулах нэрээр хаанаас, хэнээс хэдий хэмжээний санхүүжилт босгох вэ гэдгийг харах үлдлээ. Нийгмийн салхи нэг л өглөө эргэдэг, ард түмэн сонголтоосоо нэг л өдөр уйддаг. Ийм цаг дор Л.Наранбаатар чухам хаашаа явах бол гэдгийг харах цаг тийм ч холгүй бий.
АН-ыг төрийн эрх барьж байхад эдийн засгийн чиглэлд олон форум зохион байгуулах нэрээр журамт нөхдөөсөө ихээхэн дэмжлэг авч байсан нь ойлгомжтой. Форум зохион байгуулах хэмжээний хөрөнгийг тэр ганцаараа халааснаасаа гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Л.Наранбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гараас хуучин намын шинэхэн үнэмлэхээ авч байгаа нь ч ихээхэн ач холбогдол өгснийх биз ээ. Оюун сэтгэлгүй нөхөд увайгүй араншингаа сайтар үнэлдэг гэдэг нь үнэний ортой. Чухам ямар албан тушаал, хэдий хэр хөрөнгөөр үнэлэв гэдэг нь тун удахгүй харагдана.
Эсвэл тэр олны хардаж байгаагаар эрх баригчдаас өгсөн даалгаврыг онц биелүүлсэн ч юм билүү, хэн мэдлээ. Чухам ямар даалгавар биелүүлэв гэдэг нь ч тайлагдашгүй оньсого биш байх. Ийнхүү намын батлах гардаж авахдаа “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал, социал демократ үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ” хэмээжээ.
Үзэл баримтлал, итгэл үнэмшил бүү хэл оюун сэтгэлгүй энэ нөхөрт юуных нь “Хоёргүй сэтгэл” байхав дээ. Хаана нь социал демократ үзэл баримтлал байх юм. Одоо эрх баригчид түүнд ямар нэгэн албан тушаал өгөхгүй бол, хөрөнгө санхүү шийдвэрлэж өгөхгүй бол самрах ажлаа эхлүүлж л таарна. Цаг нь ирж МАН ялагдал хүлээхэд ахиад л ялсан нам руу явах Л.Наранбаатар лугаа хүмүүсээр улс төрийн нам дүүрэхээр өнөөх л намуудын төлөвшил, үзэл баримтлал гэж ярихын ч хэрэггүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 13 )
ИЙМЭРХҮҮ ЮМНУУДЫГ ОРОСУУД БОЛ ОЛНЫ ӨМНӨ БУУДЧИХДАГ МОНГОЛЧУУД АШИГЛААД ХӨӨРГӨӨД АРДЫН БААТАР МЭТ МАНДУУЛАХ БАЙХ ДАА.
АН намыг элбэг , эрдэнэ , үүл, зандаатангууд л самарсан байхдаа шүүмжлэлд их дургүй нам шүү дээ
Javhlan, Baasanhuu geh zereg olon hun AN-d orj bsn Chimeegui l bsn
DOLDOI ER L DEE
dulzenguud hezeed l Dulzengeeree duusdag.Udahgui butsaad AN ruu yavna.harj l baigaarai
harvaas novshiin pizda
Ugaasaa hugiin l bdag k neg suganii us
МАН-д элссэн хүн болгонд Хүрэлсүх батлах гардуулж, зургаа авахуулдаг юм үү
МАН-д элссэн хүн болгонд Хүрэлсүх батлах гардуулж, зургаа авахуулдаг юм үү
АН-д ийм хүмүүс хэдэн зуугаараа байсан доо.Гүндалай,Батзандан,Магнай,Баасанхүү,Жавхлан,Эрдэнэбат,Болд,Алтанхуяг гээд хөвөрнө дөө...
Холбирдог урсдаг иймэрхүү этгээдүүд урвагчид байдаг. Эх орноосоо ч урвана. Хог хуу хаях хэрэгтэй.
Хогийн иймэрхүү ямар нэгэн аргаар дээшлэх гэсэн санаа өнөөгийн монгол залуусын нийтлэг дүр төрх
Захиалгат нийтлэл болох нь илт харагдаж байна шүү. энэ хүнээс ямар их айж байна аа АН-чууд \n