Толгойн өвчин намдахгүй байвал нуруу, мөрөндөө массаж хийлгээрэй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

Юунаас болсон нь мэдэгдэхгүй толгой өвдөөд байвал тайван орчинд тархиа амраа. Заримдаа гэрлийн тусгалаас шалтгаалан толгой өвдөх нь бий. Компьютерийн дэлгэцийн гэрлийг бууруулж, ширээний чийдэнг нүүрэндээ шууд тусахгүй газар байрлуул. Ялангуяа, хэт чанга дуу чимээ, хурц үнэрээс хол бай. Боломжтой бол чимээгүй, харанхуй өрөөнд амрахыг хичээгээрэй. Толгойн өвдөлт хүчтэй биш бол намуухан хөгжим сонсч тайвшрахад зүгээр болно. Өвдөлт намдахгүй байвал нуруу мөрөндөө массаж хийлгээрэй. Хэрэв дагзаар голдуу хатгуулж өвдөж байвал хэвтэж, суух байрлалаа өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Заримдаа толгойн өвдөлт кофе уухад арилдаг. Гэхдээ байнга энэ аргыг хэрэглээд байвал өвчин намдаах эмийн үйлчлэлийг ихэсгэдэг байна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top