Ажлын өрөөний ханын цаас цайвар ногоон өнгөтэй бол зохимжтой. Харин унтлагын өрөөний ханын цаас цэнхэр туяатай, хүүхдийн өрөөнд шаргал өнгө давамгайлсан ханын цаас илүү тохирно гэсэн ерөнхий ойлголт байдаг юм байна. Үүнээс гадна ханын цаасны найрлага хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэнэ. Хулдаасан ханын цаас нь ханын өө сэвийг сайн дардаг. Бас чийгтэй алчуураар цэвэрлэж болдог ч цинк, ацетон гэх мэт химийн бодис их хэмжээгээр агуулагддаг тул та тасалгааны цонхоо нээхгүй олон хоног болох юм бол үнэрт нь ухаан алдаж ч мэднэ. Ер нь ханын цаас зузаан байх тусам химийн хорт бодис ялгаруулах хэмжээ нь их байдаг. Та ханын цаас сонгохдоо үнэрлээд үзээрэй. Чанар муутай ханын цаас хурц үнэртэй байдаг юм байна шүү.
Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал сонин
Сэтгэгдэл ( 0 )