Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрхэн  хэрэгжүүлэхийг хэлэлцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

МҮХАҮТ, Европын холбооны ТРАМ төсөл хамтран “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа”-г сурталчлан таниулах уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтаар худалдааны өртөг зардал, дэд бүтэц, технологийн хөгжил, тээвэр логистик, гааль хилийн бүрдүүлэлтийг хялбарчлах, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хувийн хэвшилд тулгуурласан нийлүүлэлтийн сүлжээ болон Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцсэн байна. Тус уулзалтад Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, Европын холбооны  ТРАМ төслийн төлөөлөл  болон  30 гаруй бизнес эрхлэгч оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top