УИХ-ын дарга Г.Занданшатар Ван И сайдтай уулзахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын үеэр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэсэн мэдээ байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэр ямар асуудал хөндөж ярилцах талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа.  


-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн. Хэдэн цагт уулзалт болох вэ. Ямар асуудал яригдах бол?

-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, тухайлбал сайтуудад Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.218) 2020 оны 09 сарын 16

kkk nogooh ni uulzahgvi bhaar hotolbor gargasan bn shd. neeh Zandan darga ooroo uulzahgvi geegvi l yum bishvv

0  |  0
Зочин(192.82.75.244) 2020 оны 09 сарын 16

Парламентийн засаглалын тэргүүн нэг улсын сайдтай уулзаж сүжрээд хэрэггүй. Засгийн газрын тэргүүн нь тэр Хятад сайдтай уулзаад хэлэлцсэн асуудал нь УИХ-аар орж хэлэлцэгдэх асуудал гарвал УИХ-ын дарга Занданшатар Хятад сайдын талд орчихсон байж болохгүй биз дээ. Уулзаагүй нь дээр дээ.

0  |  0
Top