Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ирэх 7 хоногт ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Гэхдээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалтай холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 14 хоног тусгаарлагдах ёстой. Тусгаарлалтын хугацаа дуусахаас өмнө ОХУ-д хийх айлчлал эхэлж байгаа тул Оросын тал зөвшөөрлвөл тусгаарлалтын хоногийг дуусгалгүйгээр ГХ-ны сайд Н.Энхтайван айлчлалаа зохион байгуулах юм байна.
Энэхүү айлчлал нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн талаар ярилцаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой аж.
Сэтгэгдэл ( 2 )
хужаа ах нь түргэн оч гэсиин байшаа биз
Энэ хүн халдварын голомтоос ирсэн хүнтэй 1-р хавьтал болчоод 21-н хоногийн тусгаарлалтанд орж шинжилгээ хийлгэж халдваргүйгээ нотлоод дараагын айлчлалдаа явдаггүй юмуу?\n