ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Өнөөдөр 2020.09.17. Энэ оны 261 дэх өдөр бөгөөд он дуусахад 105 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандлаа. 19 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 15 хэм дулаан, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Анголад Баатруудын өдөр бол Гондураст Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр.

Дэлхийн алдартнуудаас өнөөдөр Оросын Ардын жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Владимир Меньшов, Италийн уулчин Райнхольд Месснер, Америкийн сагсан бөмбөгч, дасгалжуулагч Фил Жексон, жүжигчин Кассандра Петерсон, кино найруулагч Брайан Сингер, дуучин Анастейша, Оросын хоккейч Александр Овечкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900: Австралийн Холбоо байгуулагджээ.

1922: Берлинд дэлхийд анх удаагаа дуутай киног нийтэд үзүүлжээ.

1957: Софиа Лорен, Карло Понти нар Мексикт гэрлэв.

1991: Латви, Литва, Эстон, БНАСАУ болон Өмнөд Солонгос НҮБ-ын гишүүн орон болжээ.

2001: Чеченийн салан тусгаарлагчид Гудермесийг эзлэхийг оролдов.

Өнөөдөр үс засуулвал эрлэг лугаа учирна гэжээ.

Энэ өдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн бол газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top