ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 21

Өнөөдөр 2020.09.21. Энэ оны 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 101 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 38 минутад мандлаа. 18 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр. Улс орнуудаас Польшид Гаалийн өдөр, Армен, Мальтад Тусгаар тогтнолын, Боливд Оюутны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын зохиолч Фредерик Бегбедер, Бразилын жүжигчин Ингра Либерату, Америкийн жүжигчин Рики Лейк, Мэгги Грейс, Мексикийн хөл бөмбөгч Родриго Годинез зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920: Украинд сургуулиуд украин хэл зааж эхлэв.

1964: Мальта Их Британиас тусгаар тогтножээ.

1981: Белиз Их Британиас тусгаар тогтнов.

1991: Арменид бүх нийтийн санал хураалтаар сонгогчдын 99 хувь нь тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ.

2003: Бархасвадь руу хөөрсөн Galileo сансрын хөлгийн үйл ажиллагааг зогсоожээ.

Өнөөдөр үс засуулвал бие эрхтний хүч сайжирна гэжээ.

Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад таатай. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top