"БЕРЛИНКИ" шаржигнуур жигнэмэгийг бүх сүлжээ дэлгүүрт худалдаж байна

2020 оны 09 сарын 21

Тансаг амтыг танд мэдрүүлэх ОХУ-ын хүнсний “РуссКарт” компанийн шинэлэг бүтээгдэхүүн “Берлинки” шаржигнуур амттаныг бүх сүлжээ дэлгүүрт худалдаж байна.

“Апекс хүнс” компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй “Берлинки” амттан нь шоколадтай, жүржтэй, гаатай гэсэн гурван төрөлтэй бөгөөд сэтгэл сэргээм амттанд дурлагч хэн бүхний таашаалд нийцэх бүтээгдэхүүн юм.

“Берлинки” шаржигнуур амттан нь “PROEXPO-2019” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг инноваци шингээсэн бүтээгдэхүүнээр шалгарч, “Алтан Од” гранпри шагнал хүртсэн байна. Учир нь вакум технологийн аргаар шоколадыг жигд нэвчүүлсэн “Берлинки”-ний жигнэмэг нь аманд орсон даруй уусч бутран, тааламжтай амт мэдрэмжийг төрүүлдэг нь бүх насны хүмүүсийн таашаалд нийцдэг ажээ.

Дашрамд дурдахад, “Берлинки” шаржигнуур амттаны худалдан авалт бүрээс 50 төгрөгийг “Ахиллис Монгол” клубийн хөгжлийн бэрхшээлтэй гүйгч, тамирчдыг дэмжихэд зарцуулах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top